Нью-Йорк хотын дарга асан, тэрбумтан Майкл Блумберг ирэх 11 дүгээр сард болох завсрын сонгуульд оролцох Ардчилсан намын хэрэгцээнд зориулж 20 сая ам.долларын хандив олгожээ.
"М.Блумберг бол сенат дахь суудлын төлөөх бидний өрсөлдөөнд чухал холбоотон юм. Түүний оруулсан хувь нэмэр Сенатад олонхи болох бодит боломжийг ардчилсан намыханд эргүүлэн авчрахын шинэ дохио юм” гэж "Senate Majority PAC” хорооны тэргүүн Жей Би Перш "Твиттер” хуудастаа тэмдэглэсэн байна.
Өмнө нь тэрбээр ардчилсан намынханд 80 сая ам.долларыг бүрдүүлэн өгсөн бөгөөд энэ жилийн хандивын нийт хэмжээг 100 сая ам.долларт хүргэжээ. Блумберг олон жил Ардчилсан намын гишүүн байсан хэдий ч 2001 онд Нью-Йорк хотын даргын албан тушаалд нэр дэвшихээсээ өмнө Бүгд Найрамдах нам руу шилжсэн байна.
Сэтгэгдэл