Богдхан ууланд ойн цэвэрлэгээ хийгдэж байна



 

Богдхан ууланд ойн цэвэрлэгээ хийгдэж байна

 

Богдхан уулаас хууль бусаар нойтон мод бэлтгэж байна гэсэн мэдээлэл тараад байна. Энэ талаар Богдхан уулын дархан цаазат газрын мэргэжилтэн А.Оюут дараах тайлбарыг өгсөн байна. Тодруулбал, "Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ойн менежмент төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хортонд идэгдэн ургах чадваргүй болсон, шатсан ойд цэвэрлэгээ хийдэг. Тухайн жилд ойгоос бэлтгэх модны хэмжээг Төрийн захиргааны төв байгууллага болох БОАЖЯ-нд Богдхан уулын хамгаалалтын захиргааны саналыг хүргүүлдэг. Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын "Тухайн онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай” тушаал гарч аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажилладаг” гэв.

Ойн цэвэрлэгээний ажил үйлчилгээг байгальд ээлтэй аргаар хийдэг бөгөөд ургах чадваргүй болсон шатсан, хортонд идэгдсэн, унасан болон хатсан босоо мод огтолсноор ойд шинээр мод тарих, байгалийн аясаар нөхөн сэргэх боломж бүрддэг байна. Бичиг баримтгүй, бичиг баримтын зөрчилтэй мод ачсан тээврийн хэрэгслийг хулгайн мод бэлтгэсэн гэх үндэслэлээр тээврийн хэрэгсэл, модыг улсын орлого болгодог учраас хууль бусаар болон хулгайн мод тээвэрлэх боломжгүйг цагдаагийн байгууллагаас мэдэгдээд байгаа.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.