Орон сууцны компаниуд байраа борлуулахын тулд гоёмсог зураг төсөл барилгын чанар, таатай цэвэр орчин гээд бүхий л талаараа рекламддаг. Гэвч ашиглатанд орсон зарим орон сууц, хотхонууд бодит байдал дээрээ дээрх амлалтаасаа тэс өөр дүр зурагтай байх нь нууц биш. Тэдний нэгэн бодит жишээ бол "ХАНГАЙ ХОТХОН” юм.
"Бэрэн мортгейж групп” ХХК-ийн захиалгаар "Бэрэн констракшн энд автомэшн” ХХК нь, СБД 11-р хороо, 7-р хороололд ХАНГАЙ ХОРООЛОЛ-ыг барьж байгуулжээ.
Харин тус компаний барьж гүйцэтгэсэн "Хангай” хотхон харагдах байдлаасаа нэг иймэрхүү.
Тус хорооллын оршин суугчид "Хангай хотхон”-ыг иймэрхүү чанар, орчинтой байна гэж сонголт хийгээгүй нь лавтай. Иргэд халуун хүйтэн устай, хананаасаа халдаг тав тухтай орон сууцанд амьдрахын тулд урт хугацааны зээл авч, зарим нь газар, хашаа байшин гээд бүхий л зүйлээрээ дэнчин тавин байж арай ядан байртай болж байгаа нь өнөөгийн нийгмийн үнэн төрх. Гэвч тэдгээр иргэдийн сонголтоо хийсэн орон сууц нь хотхон нэртэй ч хогийн цэгээс ялгаагүй аж. Оршин суугчид ийм орчинд амьдарна чинээ санаагүй биз.
Хариуцах эзэнгүй асуудлын учир шалтгааныг бие биендээ тохсон контортой. Явган хүний замгүй эргэн тойронд хөглөрөх хог, муу усны үнэр үнэртсэн хэзээ мөдгүй халих, хөлдөх,тог цахилгааны монтаж нь ил гарсан утас зэргээс нь харж болно.
Дөрвөн блокоос бүрдсэн 12 давхар 2800 айлын орон сууц байх агаад оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Хотхон нэртэй хогийн цэгийн орчны бохирдол, эрчим хүчний дамжуулалтын утасны ил гарсан байдал, лефт зэрэг бусад зүйлсээс харахад барилгын чанарт хангалтгүй гэсэн дүн тавихаар. Түүнчлэн иргэд тэр дундаа хүүхэдүүдээс хамгаалсан хашаа хайсгүй щит, трансформаторын нэг холболттой далдалж булаагүй ил утас зэрэг нь сэтгэл дутсан барилгын гүйцэтгэлээс харж болно.
Оршин суугчидынхаа эрхийг зөрчиж буй эл барилагыг улсын комисс хүлээж авсан нь хачирхалтай. Барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, барилга угсралтын ажлын чанар болон хүний ажиллаж амьдрах таатай орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аюулгүй байдлыг хангасан эсэх талаар нарийвчлан шалгаж, дүгнэлт гаргаж байж хүлээж авдаг журам нь хаагуураа яаж үйлчилсэн нь сонирхолтой юм.
Эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирч эрхээ зөрчүүлсэн иргэний гомдлын мөрөөр хогон дундаас сурвалжлав.
Эх сурвалж: Факт.мн Э.Энхтуул
Сэтгэгдэл