"Төрийн өмчит корпораци"-ийг ХХК болгон өөрчлөв


 

"Төрийн өмчит корпораци"-ийг ХХК болгон өөрчлөв

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Төрийн өмчийн корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрыг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөв. Учир нь хариуцлага, хяналтын тогтолцоо, менежмэнтийг нь сайжруулах, үр ашгийг нь дээшлүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан байна. Ингэснээр компани Төлөөлөн удирдах зөвлөлтэй болж, компанийн засаглалыг нэвтрүүлснээр гүйцэтгэх удирдлагад хяналт тавьж, хамтын шийдвэр гарган ажиллах боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ.

"Төрийн өмчийн корпораци” үйлдвэрийн газар нь 2013-2016 онд "Буянт-Ухаа-1”, "Буянт-Ухаа-2”, "Аймаг бүрт 1000 айлын орон сууц”, "Төрийн түрээсийн орон сууц” зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Ингэх явцад удирдлага нь улс төрийн болон бусад нөлөөллөөс болж ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах, санхүүжилт нь тухайн төслүүдийг хэрэгжүүлэхэд хүрэлцдэггүй, гарч болох эрсдэлийг тооцдоггүй, орлогоо зөв зохистой зарцуулдаггүй, хяналтын тогтолцоо алдагдах зэрэг хүндрэл гарч байжээ. Эдгээрээс болж 370 гаруй тэрбум төгрөгийн өртэй болоод байгаа юм.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.