Энэ онд дөрвөн байршилд түрээсийн орон сууц барина


 

Энэ онд дөрвөн байршилд түрээсийн орон сууц барина

 

НОСК-ийн зүгээс Улаанбаатар хотод долоон байршилд түрээсийн орон сууц барихаар төлөвлөжээ.Эдгээрээс дөрвөн байршилд түрээсийн орон сууцны барилгын ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр болсон байна. Тухайлбал, "Буянт- Ухаа” спорт цогцолбор орчимд, Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын Комбинат орчимд таван га газарт 1006 айлын, Баянголын аманд 2000 айлын, Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, "Ногоон нуур” орчимд 1008 айлын орон сууц барих юм. Цаашлаад Морингийн даваанд 29 га, Улиастайн аманд 107 га, Био, Сонгино болон авто худалдааны төв орчмын 11 га-д түрээсийн орон сууц барихаар ТЭЗҮ-ийг боловсруулсан байгаа юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.