УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаараа мэдээлэл хийлээ. Тус намын бүлэг өнөөдөр Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай санал болон Ерөнхийлөгчийн 2019 оны улсын төсөвт тавьсан хоригийг хэлэлцжээ.
АН-ын бүлэг ЖДҮХ сангийн хөрөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниудад өгсөн Засгийн газрын хоёр сайдын асуудлыг шийдэж, хариуцлага тооцохгүй бол ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Ч.Улааныг дэмжихгүй гэх шийдэлд хүрсэн байна.
Мөн Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихээр болсон байна. Төсвийг бууруулах хэд хэдэн үндэслэл байгаа. ЭМД-ийн сангаас бусад санг шалгах хэрэгтэй. Зураг, төсөвгүй оруулж ирсэн концессийг хасах шаардлагатай гэсэн юм.
Сэтгэгдэл