Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн хүүхдийн амбулаторийн үзлэг уртасгасан цагаар ажиллаж байна


 

Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн хүүхдийн амбулаторийн үзлэг уртасгасан цагаар ажиллаж байна

 

НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал энэ сарын 15-нд боллоо. Хурлын хүрээнд НЭМГ-аас харьяа 26 эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар уулзалт зохион байгуулсан юм.

Уулзалтаар "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээ”, "Урьдчилан сэргийлэх үзлэг”, "Элэг бүтэн Монгол хөтөлбөр” болон "Цахим системийн хэрэгжилт”-ийн хэрэгжилт, үйл явцын талаар хэлэлцэж, авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо.

 НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажил хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл хийсэн юм. Мөн томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн амбулаторийн үзлэгийг уртасгасан цагаар зохион байгуулж ажиллах үүрэг даалгаврыг харьяа байгууллагын дарга нарт өглөө.

Хурлын төгсгөлд Нийслэлийн эрүүл мэндийн албаны түүхт 80 жилийн ойн хүрээнд хамтран ажиллаж, амжилттай зохион байгуулсан харьяа 26 эрүүл мэндийн байгууллагуудад "Талархал” гардуулсан юм.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2018 оны  А/191 дүгээр тушаалын дагуу "Дархлаажуулалтын бүртгэл мэдээллийн цахим программ”-ыг энэ сарын 05-ны өдрөөс нийслэлд нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан ДЭМБ-ын санхүүжилтээр 10 ширхэг компьютер, дагалдах хэрэгслийг Хан-Уул, Сонгинохайрхан,  Багануур, Налайх дүүргийн ЭМТ болон Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт хүлээлгэн өглөө.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.