ОХУ-ын "Хил хязгааргүй дэлхий” жуулчны холбооны гүйцэтгэх захирал Светлана Пятихаткийн хэлснээр "Хятадын жуулчид Москва 1 тэрбум ам.доллар зарцуулсан байна”. Сүүлийн жилүүдэд Хятадаас ОХУ тэр дундаа Москва хотод аялах сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдсэн бөгөөд Хятадын 1 жуулчин Москва хотод нэг удаа зочлоход дунджаар 2-3.7 мянган ам.доллар зарцуулж байгаа гэх тооцоог "Хил хязгааргүй дэлхий” жуулчны холбооноос гаргасан байна. Өнгөрөгч 2015 оны эхний есөн сарын байдлаар Москва хотод ирсэн гаднын жуулчдын ихэнх нь Хятадын иргэд байжээ. Тодруулбал есөн сарын хугацаанд Москва хотод Хятадын 395 мянган жуулчин ирсэн байна. Харин оны төгсгөл гэхэд энэ тоо 400 мянга хол давсан гэнэ. Түүнчлэн, Хятадын жуулчид Москвад хотод ихэвчлэн 5-7 хоног аялдаг болохыг тогтоосон байна.
Хятадууд Москвад 1 тэрбум ам.доллар үржээ
2016/02/04 18:02
Сэтгэгдэл