Энэхүү хэрэг өчигдөр буюу 11-р сарын 26-ны үдээс хойш болсон.
11-р сарын 26-ны үдээс хойш Истанбулд нисдэг тэрэг сүйрчээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр энэ явдал Санкактеп дүүрэгт болсон байна.
Анатолийн агентлагийн мэдээлснээр ослын улмаас гурван хүн амь үрэгдсэн байна.
Өмнө нь нисдэг тэрэг унах үед хэд хэдэн цэрэг гэмтснийг мэдээлсэн аж. Орон нутгийн оршин суугчид сүйрлийн байдлыг болон яаралтай тусламжийн талаарх бичлэгийг хийж цацжээ.
Нисдэг тэрэг унасан шалтгаан тодорхойгүй байгаа аж.
М.Баяр
Сэтгэгдэл