Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр


" Access Asia - Экспортын хурдасгуур хөтөлбөр” 

Мэдээлэл технологийн үндэсний парк (ITPark) нь Монголын жижиг дунд бизнес эрхлэгчид (ЖДҮ), гарааны компаниуд, бизнесийн байгууллагуудыг Азийн зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх, зуучлах зорилгоор Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсын Action Community for Entrepreneurship /ACE/ байгууллагатай хамтран 7-дугаар сард Сингапурт болох Market Access Programm-д Монголоос хөнгөлөлттэй нөхцөлөөр 3 байгууллагыг хамруулах юм.

Уг хөтөлбөрт хамрагдхын тулд наана нь МТҮП болон "Азийн бизнесийн холбоо” нар хамтран Монголд хэрэгжүүлж буй "Access Asia - Экспортын хурдасгуур хөтөлбөр” -т хамрагдаж Сингапурт очих бэлтгэлээ хангах юм.

Тус хөтөлбөрт хамрагдсан байгууллагууд Австрали, Англи, Филиппинээс гаралтай Ази - Номхон далайн бүсийн хэмжээнд амжилттай бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, өндөр туршлагатай, мэргэшсэн менторуудын удирдлага дор 10-н долоо хоногийн турш бэлтгэгдэн шалгуур үзүүлэлтийг хангасан компаниуд 2019 оны 7-р сард Сингапур улсад зохион байгуулагдах "Маркет Ассess Program” 3 долоо хоногийн хөтөлбөрт санхүүгийн хөнгөлөлттэйгөөр хамрагдах, Камбож улсад зохион байгуулагдах Азийн бизнесийн холбооны 2019 оны чуулганд хамрагдах, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Азийн зах зээлд нэвтрүүлэх боломжуудаар хангагдах юм. Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн хурдацтай өсөлттэй хөл нийлүүлэн бизнесээ өргөжүүлэн, бүс нутгийн бизнесийн тоглогч болох өндөр үр дүнтэй, зардал, цаг хугацаа хэмнэсэн шийдлийг энэхүү хөтөлбөрөөр танд болон танай байгууллагад олгож байна. Энэхүү хөтөлбөрөөр Монголын бизнесүүд, ЖДҮ, гарааны компаниудыг олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий байгууллага болгож төлөвшүүлэх, Монголын бизнесүүдийг олон улсын зах зээлтэй холбох томоохон үүд хаалга нээгдэж байгаа юм. 

МТҮП-ын захирал Ц.Содномдамба :  

"МТҮП нь дэлхийн тив бүрийн шилдэг инноваци, энтрепренершипийн байгууллагуудтай холбогдож Монголын ЖДҮ, Гарааны компаниуд, Энртепренеруудыг дэлхийн зах зээлд гаргах боломж бололцоо, үүд хаалгыг нь нээхээр ажиллаж байна. Үүний нэг томоохон ажил бол Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапурын төрийн "АСE Сингапур” байгууллагатай хамтын ажиллагааг эхлэж байгаа бөгөөд эхний ээлжинд Сингапур улсад болох "Market Access Programm” хөтөлбөрт Монголын 3 компанийг хамруулах юм. Ирэх намар Азийн Залуу Энтрепренер хөтөлбөрийн үйл ажиллагааг Монголд явуулж ялагчдыг мөн Сингапурт өрсөлдүүлнэ. Оюуны торгоны замын ажил эхэлсэн. Үүнийг хамтдаа бүтээцгээе " 

Азийн Бизнесийн Холбооны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Энхзул:

  

"Аливаа зах зээлд урт хугацаандаа амжилттай ажиллахын тулд тухайн зах зээлийн чадварлаг бизнес эрхлэгчид, бизнесийн зөвлөхүүдээс маш сайн суралцах ёстой. Мөн тухайн зах зээлд гарах стратеги төлөвлөгөөгөө тэдэнтэй хамтран боловсруулвал бизнесийн амжилтаа илт хурдасгаж, зарцуулах цаг, хөрөнгөө мэдэгдэхүйц хэмнэж чадна. Манай ACCESS ASIA: Экспортын Хурдасгуур Хөтөлбөр нь Ази - Номхон далайн бүсийн хэмжээнд, ялангуяа Зүүн Өмнөд Азийн зах зээлүүдэд төрөл бүрийн бизнесүүдийг амжилттай босгон, авч явж буй олон улсын экспертийн багтай хамтран Бизнес Бүүткэмп, Байгууллага бүрт зориулсан ганцаарчилсан менторинг өгөх форматаар явагдаж байгаагаараа анхдагч, инновацлаг, өндөр үр дүнтэй байх болно." 

МТҮП-ын Энтрепренёршип, инноваци, сургалт, судалгааны хэлтсийн дарга Б.Баасандорж: 

"Мэдээлэл технологийн үндэсний парк нь сүүлийн жилүүдэд  Гарааны компаниуд, бүтээлч үйлдвэрлэл, технологийн компаниуд болон ЖДҮ эрхлэгчдийг олон улсын зах зээлд гаргах, нэвтрэх боломжийг нээх чиглэлд гадаад бодлогоо түлхүү чиглүүлэн ажиллаж байна. Энтрепренёрууд болон гарааны компаниудыг сургах, төлөвшүүлэх нь манай паркын томоохон зорилт мөн. Энэ хүрээнд Инноваци шингэсэн үндэсний үйлдвэрлэл, бүтээлч үйлдвэрлэл, технологийн салбарын байгууллагуудыг энэхүү хөтөлбөрт хамрагдаж олон зуун сая хэрэглэгчтэй Азийн зах зээлд амжилт гаргахыг урьж байна. ”

"Экспортын хурдасгуур” хөтөлбөрийн бүртгэл 2019 оны 3-р сарын 20-оос 4-р сарын 20-ныг хүртэл явагдах юм.

 Бүртгэлийн талаарх мэдээллийг www.itpark.mn www.itpark.mn

 

 

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.