Турк: ОХУ ирэх 6 дугаар сараас "С-400" системээ нийлүүлж эхэлнэ


Турк: ОХУ ирэх 6 дугаар сараас "С-400" системээ нийлүүлж эхэлнэ

 

ОХУ-ын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах "С-400" пуужингийн системийн бүрэлдэхүүн хэсгийн нийлүүлэлт ирэх 6 дугаар сард эхэлнэ гэж Туркийн албаны хүмүүс өнгөрсөн пүрэв гарагт мэдэгджээ.

"С-400" системийг Туркт нийлүүлэх нь Америкийн "F-35" бөмбөгдөгч онгоцны хэлэлцээрт нөлөөлж болзошгүй гэсэн анхааруулгатай холбогдуулан Туркийн албаны хүмүүс мэдэгдэхдээ, “Манай нисгэгчдийг АНУ-д бэлтгэх болон "F-35" сөнөөгч онгоцыг нийлүүлэх асуудлыг зохицуулах үйл явц үргэлжилж байгаа” гэжээ.  

“Турк нь "F-35" хөтөлбөрийн түнш орнуудын нэг бөгөөд үүнтэй холбоотой хүлээсэн үүргээ биелүүлнэ” хэмээн албаны хүмүүс мэдэгдсэн байна.

ОХУ-ын Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах "С-400" системийг Турк худалдан авч байгаа асуудалтай санал нийлэхгүй байгаагаа АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс өнгөрсөн лхагва гарагт мэдэгдсэн юм. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.