Өнгөрсөн долоо хоногт Хүүхдийн ордны хойно баригдаж буй барилга дээрээс чулуу унаж замын хөдөлгөөнд оролцож явсан машины салхины шилийг нь хагалж бүхээгт нь унасан осол гарсан билээ. Машин дотор гурван зорчигч явсан ч азаар хүний амь эрсдээгүй өнгөрсөн. Энэхүү барилга бол “Бишрэлт груп”-ийн эзэмшлийнх аж. УИХ-ын Г.Ундармаагийн эзэмшилд байдаг тус барилгын газрыг түүний нөхөр А. Ариунболд нь 4,5 сая ам.доллараар өөрийн найз болох “Монгол глобал”-ын захирал Б.Ганбаяраас компаниас худалдаж авсан байдаг. Тэр жижигхэн газар яагаад арав гаруй тэрбум төгрөг хүрсэн нь сонирхолтой.
Мөн энэхүү худалдан авалтын цаана Банкны тухай хууль болон бусад холбогдох олон хуулийг зөрчсөн байдаг. Худалдан авсан “Бишрэлт пропертиз” компани нь саяхан дампуурсан Капитал банктай “ураг” нэртэй газар юм. Үүнээс үүдээд тэрхүү 4,5 сая доллар тус банкны хадгаламж эзэмшчдийн мөнгө байхвий гэсэн хардалт төрүүлж байгаа юм. Аль эсвэл “Монгол глобал”-ын Б.Ганбаяр, “Бишрэлт”-ийн А.Ариунболд гэсэн хоёр найз худалдан авалтын гэрээний доор мөнгө угаасан ч байх вий. Ямартай ч хууль хяналтын байгууллагууд “Капитал” банк дампуурсантай холбоотойгоор үүнийг шалгах байх. “Глобал хурд”, “Монгол глобал” хоёр бол нэг эзэнтэй компани юм.
Эх сурвалж: offshore.mn
Сэтгэгдэл