Найруулагч Квентин Тарантино Каннын наадамд хамгийн сүүлийн “Once Upon A Time in Hollywood” киногоо танилцуулсан байна. Түүний найруулагчаар ажиллаж байгаа ес дэх кинонд Леонардо де Каприо, Брэд Питт, Маргот Робби нар тоглож байгаа бөгөөд тэд 1960 оны сүүлээр Чарльз Мансон болон түүнийг дагагчдын амь насыг хөнөөсөн үеэр Холливудад ирдэг тухай юм байна. Энэ кинонд Леонардо де Каприо телевизийн жүжигчний, Брэд Питт түүний ихрийн дүрийг бүтээжээ. Харин киноны найруулагч Квентин Тарантино Каннын кино наадамд “Pulp Fiction” киногоороо 25 жилийн өмнө оролцож “Далдуу модны алтан навч” шагналыг авч байсан аж. Кино шүүмжлэгчид түүний шинэ уран бүтээлийг “Pulp Fiction” кино шиг амжилтад хүрэхгүй гэжээ. Гэвч “Once Upon A Time in Hollywood” киног нь сайн уран бүтээл гэж үзэж байгаа юм байна. Жүжигчин Жон Блисдэйл энэ бол их зоригтой, харгис кино гэж “Cine Vue” цахим хуудаст өгсөн ярилцлагадаа хэлжээ. Энэ бол Квентин Тарантиногийн “Kill Bill” киноноос хойш гарсан хамгийн шилдэг кино гэсэн байна. Леонардо де Каприо, Брэд Питт нарын тоглосон энэ кино наймдугаар сарын 15-наас Испанид гарч эхлэх ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.ОЮУНБОЛД
Сэтгэгдэл