Иргэдийн 48 хувь нь ломбард, хувь хүнээс зээл авчээ


Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн судалгааны дүнг танилцууллаа. 

Судалгааг санамсаргүй түүврийн аргаар хийж, улсын хэмжээнд 1,000 орчим иргэдийг хамруулсан байна. Энэ талаар МУИС-ийн багш, дэд профессор Б.Соёлмаа “Судалгаанд хамрагдсан иргэдийн 40.2 хувь нь өнгөрсөн зургаан сарын хугацаанд санхүүгийн байгууллагуудаас зээл авсан байна. Зээл авсан байдал нь өмнөх улиралтай ойролцоо байна. Иргэдийн 31.5 хувь нь арилжааны банкнаас, 12.0 хувь нь ломбарднаас, 6.1 ББСБ, 7.4 хувь нь хувь хүнээс зээл авжээ. Харин олгосон байгууллагаар нь авч үзвэл арилжааны банк 78.2 хувь, ломбард 29.9 хувь буюу иргэдийн 48.3 хувь нь албан бус сектор ломбард, хувь хүнээс зээл авсан байна” гэв.

Харин иргэдийн 14.8 хувь нь хөрөнгийн биржийн арилжаанд хэрхэн оролцох талаар сонирхож байсан гэж хариулсан бол 77.3 хувь нь үгүй гэжээ. Тэгвэл судалгаанд хамрагдсан иргэдийн ердөө 3.9 хувь нь үнэт цаасны арилжаанд оролцож байснаа дурдсан байна. Түүнчлэн даатгалд хамрагдаагүй иргэдийн 47.9 хувь нь хэрэгцээ шаардлагагүй гэж үзсэний улмаас хамрагдаагүй байна. Иргэд даатгалын хураамж өндөр гэсэн шалтгаанаар 12.8 хувь нь хамрагдаагүй гэжээ.

ЗУУНЫ МЭДЭЭ, С.УЯНГА


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.