Амиа алдсан экипажийн бүрэлдэхүүнтэй танк олджээ


Амиа алдсан экипажийн бүрэлдэхүүнтэй танк олджээ

 

Украинтай хил залгаа Ростов мужаас хайгуулчид Агуу их Эх орны дайны үеийн Зөвлөлтийн КВ-1 хүнд танк олжээ. Энэ танкны дотор экипажийн бүрэлдэхүүнд байсан танкчдын цогцосны үлдэгдэл байсан талаар Комсомольская правда мэдээллээ. 


Урьдчилсан таамаглалаар, энэ танк Өмнөд фронтын довтолгооны үеэр Германы хамгаалалтыг сэтлэх үед 1943 оны зун дайралтад өртсөн байж болзошгүй аж. 


“Олдсон хэсгүүдээс харахад КВ-1 эхлээд танк эсэргүүцэгч минад өртөж, явах боломжгүй болсон. Экипаж танкаа засах гэсэн боловч энэ үеэр Германы онгоцууд ирж, агаараас танк бөмбөгдөн, цохилт өгсөн байх” хэмээн “Миус -Фронт” эрэл хайгуулын нэгдлийн удирдагч Андрей Кудряков ярьсан байна. 


Шинжээчдийн таамагласнаар, олдсон танк 62 дугаар сэтлэх хүнд танкийн бригадын бүрэлдэхүүнд багтаж байсан бололтой. Архивын баримт бичгээс харахад 1943 оны наймдугаар сарын 18-нд энэ бригад Германы нисэх хүчин болон артиллерийн цохилтын улмаас 15 танкаа алдаж байсан гэж эх сурвалж мэдээлсэн байна. 


Энд дуулгахад, КВ-1 нь Оросын хувьсгалч, цэргийн удирдагч, Зөвлөлтийн анхны маршалуудын нэг Климент Ворошиловыг хүндэтгэн түүний овог, нэрний үсгийн товчлолоор нэрлэгдсэн бөгөөд Агуу их эх орны дайнд оролцож байсан энэ хүнд танд 1939 оны наймдугаар сараас 1942 оны наймдугаар сар хүртэл цувралаар үйлдвэрлэгджээ. 

 

Г.Бямбасүрэн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.