Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг Тоёота компани урьд жилүүдэд “Ланд круйзер” автомашинаар шагнадаг байсан. Тэгвэл энэ жил тус компани түрүүлсэн бөхөд жийп машин бус “Тоёота цом” өгөхөө мэдээлсэн юм. Харин өнөөдөр “Моннис моторс” компанийнхан мэдээлэл хийж, түрүүлсэн бөхөд “Ниссан патрол” маркийн жийп машин бэлэглэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Уг машин нь 239 сая төгрөгийн үнэтэй бөгөөд хамгийн хүчирхэг хөдөлгүүртэй “их гарын” жийп машин юм байна.
Ж.Бат
Сэтгэгдэл