Үер бууж Баянзүрх дүүргийн 40 орчим байшин, 30 орчим гэр усанд автжээ


Улаанбаатар хотод өчигдрөөс /2019.08.05/ эхлэн усархаг бороо орсны улмаас Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үер буужээ. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид шуурхай ажиллаж үерийн усанд 44 иргэний /29 том хүн, 15 нь хүүхэд/ аюулгүй байдлыг хангасан байна.

Мөн Хан-Уул дүүргийн  12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэрт  12 байшин, 15 гэр, 2 автомашин усанд автаж, 17 том хүн, 14 хүүхэд үерийн усанд боогдсон тухай дуудлагаар Нийслэлийн Аврах анги 105, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 52 алба хаагч, 10 автомашинтайгааар 5 цаг ажиллаж, аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн.

Мөн үер буусны улмаас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 40 орчим байшин, 30 орчим гэр усанд автаж, 12 том хүн, 1 хүүхэд үерийн усанд боогдсон мөн уулын амны ус их хэмжээгээр урсаж замын зорчих хэсгийн далан ачааллаа дийлэхгүй их хэмжээний ус тогтсон байна гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаа, Тээврийн Цагдаагийн алба, нийслэлийн “Хөрсны-Ус соруулах газар”,  “Зүүн цахилгаан түгээх шүлжээ” ХХК,  “Семахэдра” ХХК, “Дарданговь” ХХК-ийн нийт 55 алба хаагч, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, усанд автсан айл өрхийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, усанд автсан автозамын зорчих хэсгийг сэтэлж үерийн усыг гол руу урсгаж, аюулгүй болгоод байна  гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.