Цаазын ялыг Сирийн Алеппо хотноо гүйцэтгэсэн байна. Хөвгүүд хэт даврагчид болохоор бэлтгэгдэж байсан гэнэ. "Мөрдлөгөөр хөвгүүдийг ижил хүйстэн болохыг тогтоосон” хэмээн цаазын ялыг гүйцэтгэсэн жихади мэдэгджээ. Тэрбээр "Тэд биднээс урвасан. Тиймээс тэд үхэх ёстой” гэсэн байна.
Уг цаазын ялыг тус бүлэглэлд элссэн хүүхдүүдэд үзүүлжээ.
Сирийн Хүний эрхийн төлөөлөгч "AFP” агентлагт "Хэт даврагчид санаатай гэмт хэрэг үйлдэж, буруугүй хүүхдүүдийг буруутай болгож байна. Тэд өнгөрсөн хугацаанд ижил хүйстэн гэх 100 гаруй хүнийг өндөр барилгаас шидэж, цаазалсан” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл