Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар ашиг сонирхлыг зөрчил үүссэн байж болзошгүй гэх үндэслэлээр ЗГХЭГ-аас Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан билээ.
Тэгвэл өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Шүүхийн ёс зүйн хорооноос ирсэн хариуг танилцууллаа.
Шүүхийн ёс зүйн хорооноос Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурьт сахилгын хэрэг нээх шийдвэр гаргасан байна. Учир нь М.Батсуурь шүүгчийн эцэг Д.Мишиг нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг худалдаж авах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд оролцсон “Юнайтед Энержи” ХХК-ийн захирлаар 2011-2015 онд ажиллаж байсан нь батлагджээ. Харин Х.Идэрийг ашиг сонирхлын зөрчил гаргаагүй гэж үзжээ.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: М.Батсуурь нь Эрдэнэттэй холбоотой хэргүүдийг албаар түүж авч, 49 хувийг худалдан авсан талд шийдсэн гэж хардаж байна.
Харин Х.Идэр шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гарсан байна. Идэрийн аав УИХ-ын гишүүн асан Хувьтөгөлдөр гэдэг хүн Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан этгээдүүдээс цалин авч ажиллаж байсан нь тогтоогдсон.
Цаашид бид Шүүхийн ёс зүйн хорооноос ирүүлсэн бичгийг үндэслэн АТГ болон шүүгчийг томилдог субьектэд хандах нь зүйтэй юм гэж үзэж байгаа” гэлээ.
Сэтгэгдэл