Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан мэдээлэл хийсэн. Энэ үеэр НӨАТ-ын хөнгөлөлтийг үе шаттай хэрэгжүүлэхээр болсон тухай дурдлаа.
Эхний ээлжид худалдан авалтаас хамаарч хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Тухайлбал, НӨАТ-ын буцаан олголтыг нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтад таван хувь, нэг сая төгрөгөөс дээш худалдан авалтад хоёр хувь байхаар тогтооно. Харин 2027 оноос 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын 10 хувь, 500 мянгаас сая төгрөг хүртэл таван хувийг, нэг сая төгрөгөөс дээш худалдан авалтын хоёр хувийг буцаан олгохоор төлөвлөжээ. Эдгээр алхмыг хэрэгжүүлснээр НӨАТ-ыг бүх нийтээр жигд төлдөг болно. Татварын бааз суурь өргөжнө, далд эдийн засаг ил болно гэж тооцжээ.
Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг дэмжих, татварын ачааллыг бууруулах чиглэлд тодорхой алхмуудыг тусгажээ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэх татварын хөнгөлөлтийн босгыг 1.5 тэрбумаас 2.5 тэрбум төгрөг болгоно. НӨАТ-ын хялбаршуулсан горимын босго 50 сая байсныг 400 сая болгож нэмэгдүүлэх зохицуулалт төсөлд туссан байна.
Сэтгэгдэл