“Сибирийн хүч 2” төслийн хүрээнд хийн хоолойг Монголын газар нутаг дээгүүр барихаар шийдвэрлэжээ


“Сибирийн хүч 2” төслийн хүрээнд хийн хоолойг Монголын газар нутаг дээгүүр барихаар шийдвэрлэжээЕрөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.09.01/ 2026 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Ерөнхий сайд, танхимын гишүүдийн хамт өнөөдөр ирэх оны төсвийн төслийг онцлогийг сэтгүүлчдэд танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна.

Энэ үеэр Ерөнхий сайд дараах мэдээллийг өглөө.

Г.Занданшатар, Оросын Газпром, Хятадын төрийн өмчит CNPC компаниуд “Сила Сибирь 2” буюу “Сибирийн хүч 2” төслийн хүрээнд ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан барих санамж бичигт гарын үсэг зурсан тухай сайн мэдээ дуулгаж байна. 

Энэ бол 100 жил биш, мянганд хэрэгжих агуу том төсөл гэж ШХАБ-ын үеэр үнэлсэн байна. ШХАБ-ын уулзалтын дараа манай гурван улсын төрийн тэргүүний уулзалт болж, хоёр хөршийн компани хийн худалдан авалтыг нэмэгдүүлэхээр санамж бичиг байгуулсан байна.

Энэ бол маш том төсөл, Монгол Улсад боломж олгох чухал бүтээн байгуулалт өрнөх үндэс суурь тавигдсанд маш их баяртай байна гэв. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.