Түрхлэгэн вакцины үе айсуй


 

Вакцин, дусал тариа гэхчлэн хүмүүс эрүүл мэндийн зарим үйлчилгээ авахдаа зайлшгүй тариуртай“ нөхөрлөдөг”.  Тэгвэл америк эрдэмтдийн ачаар тариурын вакцинжуулалт, зүүгээр хатгаж тарих аргыг халах боломжтой талаар өнгөрсөн оны сүүлчээр мэдээлсэн. Өдгөө Стэнфордын эрдэмтэд боловсруулж буй түрхдэг тарилгаа бодит болгохын тул дүйлдвэрлэлийн шатны үйл ажиллагааны эрэл хайгуул хийж байгаа аж.

“Бид амьд биетүүдэд вакцин хийх өвдөлтгүй аргыг тасралтгүй таван жил судалж буй. Эхнийудаататрангийн“тарилга” бүтээснээ лабораторийн нөхцөлд хулгануудад туршсан” гэж ярилцлагада адурдсан байна.

Тус багийнхан татрангийн эсрэг вакцинд зориулсан тос бүтээхдээхүний арьсанд байдаг стафилококк эпидермидисийг ашиглажээ.  

Тэрхүү бактери ямар ч хөнөөлгүй боловч хүний биед хүчтэй дархлааны хариу урвал үүсгэдэг.

Эрдэмтэд энэ бактерид татрангийн нян бүхий бодис тарьж түрхдэг вакцин гарган авч зургаан долоо хоногийн турш хулганын толгой динвазив бусаргаар хийжээ. Үүний үр дүнд амьтдад татрангийн эсрэг бие их хэмжээгээр илэрчээ. S. epidermidis ийн өөрчилсөн хувилбарт өртсөн мэрэгч амьтдад үхлийн тунгаар татрантарихад ямарч шинж тэмдэг илрээгүй. Судалж буй инвазив бус буюу тарилгагүй вакцинжуулалтын арга нь вирус, бактери, мөөгөнцөр, шимэгч хорхой зэрэг олон төрлийн эмгэг төрүүлэгчийн эсрэг хэрэглэх боломжтой.

Нэг удаагийн туршилтаар эрдэмтэд татрангийн бодисыг сахуугийнхаар сольсон бөгөөд энэ нь хулганад хүчтэй дархлааны хариу урвал үүсгэдэг болохыг тогтоожээ.  

Өдгөө вакцинжуулалтын тосыг сармагчинд туршихаар бэлтгэж буй бөгөөд энэ үе шатамжилттай бол ойрын жилүүдэд эмнэлзүйн туршилт эхлүүлэх боломжтой. Тэр үед хүн төрөлхтөн дархлаажуулалтыг зүү, тариураар дамжуулан хүртэхгүй болно.

 

https://www.unuudur.mn/a/278220


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.