Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх зарын дагуу 5 иргэн цахимаар холбогдож, 163 сая төгрөг залилуулжээ.
Тодруулбал, Цахим орчинд явж байсан “Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх хуурамч зарын дагуу 31-43 насны 5 иргэн бусдад залилуулсан хэргүүдийг холбогдох цагдаагийн газар, хэлтсүүдэд шалгаж байна.
Иргэд Та бүхэн хуурамч зар, мэдээлэлд итгэн бусдад залилуулахгүй байхад анхаарч, залилагчид боломж бүү олго.
Сэтгэгдэл