Сүүлийн үед фэйсбүүк болон бусад сошиал сүлжээнд цацагдсан “БНХАУ-д үйлдвэрлэсэн хүнд даацын автомашин зарна, том оврын автомашин худалдана” гэсэн зарын дагуу хандаж, бичгээр хийсэн ямар нэг гэрээ хэлцэлгүй, төлбөр төлсөн баримтгүй мөнгө шилжүүлж, залилуулсан тохиолдол хэд хэдэн удаа давтагдаж, манай иргэд 1 сая гаруй юаниар залилуулсан хэрэг гараад байна.
Иймд БНХАУ-аас автомашин худалдаж авахдаа албан ёсны борлуулагч зуучлагчаар дамжуулах, хятад-монгол хэлээр худалдаж, худалдан авах гэрээ хийх, гэрээг хятадын нотариатаар баталгаажуулах, худалдагч компани, хувь хүний тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон бусад бичиг баримтыг сайтар нягталж, ул суурьтай худалдан авалт хийж, залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл