СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдийг садар самуунд уруу татсан зураг, бичлэг 9,870 хуурамч хаягаас илгээгдсэн байна


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдийг садар самуунд уруу татсан зураг, бичлэг 9,870 хуурамч хаягаас илгээгдсэн байна

 

Хуурамч хаяг ашиглан бусдыг садар самуунд уруу татсан хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэлээ. 

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 9,870 хуурамч хаягаас хүүхдийг садар самуунд уруу татсан зураг, бичлэг илгээгдсэн байна. 

Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, ярилцдаг байхыг зөвлөлөө. 

Түүнчлэн 

  • Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-MONGOLIA” платформд дата хязгаарлалтгүй, “EKIDS” цэстэй болж, хүүхдийнхээ байршил, аюулгүй байдлыг хангах, зохисгүй хэрэглээг хязгаарлах боломж нээгдсэн тул энэ үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглах
  • Таны хүүхэд цахим орчинд хэнтэй харилцаж байна, нэр нүүрээ нуусан бэлгийн гаж буруу зуршилтай этгээдтэй харилцаж, түүний санал болгосон үйлдлийг үг дуугүй даган биелүүлж байгаа юм биш биз гэдэгт тогтмол хяналт тавьж, цахим орчинд учирч болох эрсдэлийг үнэн зөвөөр хэлж, ойлгуулах
  • Хүүхэдтэйгээ илэн далангүй сайтар ярилцдаг болох. Өдөрт 15 хүртэл минутыг хүүхдэдээ гаргаад ярилцдаг, хүүхдээ сонсдог болох
  • Хүүхдээ бие даасан, өөртөө итгэлтэй хүн болгож хүмүүжүүлэхэд анхаарах. Таны хүүхэд дуулгавартай, бусдын өмнөөс “Үгүй” гэж хэлж чаддаггүй, бусдыг аялдан дагадаг байвал уруу таталт, ятгалгад амархан орох эрсдэлийг бий болгоно.
  • Эцэг, эхчүүд маань өөрсдөдөө анхаарч, гэр бүлийн орчинд тайван, дулаан, элгэмсэг орчныг бүрдүүлэхэд анхаарах. Гэр бүлийн тогтсон уламжлалтай болох нь хүүхэд нийгмийн орчинд эрсдэлт нөхцөлийг эергээр даван туулах суурь болдог.
  • Зөв, бодит мэдээллийг хамтдаа хайж, энэ талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх. Хэрвээ ярихгүй бол мэдэхгүй биш хэрвээ та ярилцахгүй бол танил нөхөд, цахим орчин тайлбарлаж өгнө гэдгийг санах,
  • Шаардлагатай тохиолдолд ичиж сандралгүй мэргэжлийн байгууллагад хандаж сурах нэн шаардлагатай байна.

зураг

 

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.