Л.Дашцэрэн: Хүмүүсийн цус өтгөрснөөс өвчлөл нэмэгдэж байна

“Тархины судас” эмнэлгийн Ерөнхий захирал, мэдрэлийн мэс засалч  Л.Дашцэрэн эмчийн зөвлөгөөг хүргэж байна.

-Өнөөдөр тархи, тархины цусан хангамжтай холбоотой өвчлөлүүд Монголд ямар байна вэ. Шалтгаан оношийг хэлж өгнө үү?

-Тархины цусан хангамжтай холбоотой өвчлөлүүд их байна. Цус харвалт залуужсан. 16-гаас гуч гаруй насны хооронд цус харвалтад өртөж байна. Судалгаагаар жилд 290 хүн харвадаг гэсэн үзүүлэлт бий. Яагаад энэ тоо нэмэгдээд байна гэхээр хооллолттой их холбоотой. Шалтгаан нь өөх тостой хоол иддэг, архи тамхины хэрэглээ их. Харвалтад өртөж буй хүмүүсийн ихэнх нь ээлжийн ажилтай, амьдралын ямар нэг дэглэм сахихдаа тааруу. Дээр нь цусны өтгөрөлт их байна.КОВИД-оос хойш илэрч байгаа үзүүлэлтээр энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тархины цусан хангамжийн 50 хувь, зүрхний цусан хангамжийн 60 хувь нь гэмтэх болсон.

-Энэ юунаас болж байна гэж эмч нар үздэг вэ?

-Хүмүүсийн цус өтгөрснөөс өвчлөл ихэссэн. Хүмүүсийн зан ааш ширүүсэх, харилцааны өөрчлөлт их гарах болсон. Та бүхэн анзаарч байгаа бол КОВИД-оос хойш хүмүүсийн зан ааш огцом ширүүн дориун, уур уцаартай, түргэн ааштай, цухалдуу болсон. Энэ нь цус өтгөрөлттэй холбоотой. Нэг үгээр хэлбэл, зүрхний агшилт өөрчлөгдөж байгаа гэсэн үг. Зүрх гэдэг эрхтэн дөрвөн тасалгаатай. Зүрхэн дотор юу болоод байна гэхээр, хоёрдугаар клапан хатуурч түүнээс үүдэн агшилт нь түргэн болдог.Мөн зүрхний орой, хажуу, арын хана руу шигдээс үүсдэг. Ингээд зүрхээр хатгуулж, бачуурдаг, амьсгаадах шинж илэрнэ. Зүрхэн доторхи цусан хангамж буюу цусны эргэлт 75 хувь байх ёстой. Гэтэл сүүлийн үед ихэнх хүнийх 60 болчихоод байгаа. 60-аас доош байх юм бол зүрхний титэм судасны битүүрэл /зүүн, баруун титэм/ үүсдэг. Үүнийг зүрхний  ангиографийн шинжилгээгээр илрүүлж, тэлэгч тавьдаг. Зүрхний цусан хангамжтай холбоотой даралт  ихсэх,  бачуурах, түүнээс үүдэн тархины цусан хангамжтай холбоотой эрсдэл  үүсдэг.

-Цус харвалт хэдэн янз байдаг вэ, ямар шинж тэмдгээр илрэх вэ?

-Цусан хангамжийн өвчлөл хоёр янз, нэг нь тархинд цус хурсан харвалт, нөгөө нь цус хураагүй харвалт гэж байна. Тэгэхээр тархины цусан хангамжийг /допплерографи/  тархины судасны хэт авиан оношилгооны аппаратаар оношилдог. Энэ аппаратыг 1846 онд К.А.Допплер гэдэг Австрийн физикч, математикч анх санаачлан шинжлэх ухаанд нээлт хийсэн. Тэгэхээр гавлын гадна талын артери, гавлын доторхи артерийг хэт авиан оношилгоогоор оношилдог. Гүрээний ерөнхий артери таван янзын хатуурал, гүрээний дотор артери зургаан янзын нарийсал байдаг.

 Духны артерийн хэсэгт санах, мартах, дүгнэж цэгнэх, шийдвэр гаргах  зэрэг таван янзын ой байна. Дунд артерын хойшоо эргэсэн замд дээд салаа, доод салаа гэж байна. Дээд салаа нь гавлын суурь хэсгийн цусан хангамжийг өгнө. Доод салаа нь хэл ярианы төвд нөлөөлдөг. Ингэж дөрвөн том салаа  болдог. Эгэм доорхи артераас хүзүүний нугаламын артери гарч, тэнцвэрийн тархи, гавалын суурь хэсэг, дагз руу салаалдаг. Гуйвах, дайвах манарах зовиур нь үүнтэй холбоотой. Ерөнхий зовиурууд нь хараа муудах, ой тогтоолт буурах, мартамхай болох, толгой дүйрч өвдөх, таллаж өвдөх, тархины гэмтлийн дараа толгой өвдөх, чих шуугих /шуугихаас гадна дүнгэнэх, жингэнэх/, толгой эргэж гуйвах дайвах, нойронд хөнгөн болох, даралт хэлбэлзэх. Ийм  зовиурууд илэрсэн тохиолдолд тархины цусан хангамжийн оношилгоог хийлгэх заалттай байдаг.

 -Харвалтын ямар тохиолдолд тухайн хүний амь насыг аврах боломжтой, ямар нь боломжгүй байдаг  юм бол?

-Тархины цусан хангамжийг үзэхэд, ихэнх тохиолдолд  гүрээний артерийн дотор хананд  хатуурал үүссэн байдаг. Энэ таван янзын хатуурал байдаг. Гүрээний доторх артерийн судас  нарийссан тохиолдолд чих шуугих, дүгэнэх, жингэнэх шинж тэмдэг илэрч, оношлуулж эмчлүүлэхгүй удаан явахаар эндээс тромб тасарч, жижиг тромб бол дунд артерийн дээд хэсгийг бөглөчихдөг. Цус хураагүй харвалт буюу эсрэг талын гар хөлийн саа саажилт  үүсдэг. Доод талын буюу хүнд масстай тромб /нөж/  бөглөчихсөн тохиолдолд судас хагарч цус хурдаг. Энэ нь 2-2.5 см хэмжээтэй бол шимэгдэх магадлалтай. 2 см-ээс их буюу 5-6 см болсон тохиолдолд яаралтай мэдрэлийн мэс заслын эмч дуудаж, хагалгаанд орох ёстой. Ингэж харвасан хүн хурхирна, ер нь бол унтаа байдалд орчихдог. Тухайн хүн нас өндөр, харвалт нь 7-8 см-ээс томроод судас хагарч тархины ховдол руу орчихсон тохиолдолд сэргэх магадлал  бага.Мөн харвалт дунд тархи, тэнцвэрийн тархи, уртавтар тархи руу орох нь  амьсгал, зүрх  судасны төвд нөлөөлдөг учраас нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол амь насаа алдах магадлалтай.Тэгэхээр хүний тархийг үнэлэх ёстой. Ер нь бол гавлын суурь хэсгийн харвалтууд маш хүнд.Тархины тал бөмбөлөг дотор харвалт байлаа гэхэд түүний суурь хэсгээр харвах юм бол маш хүнд харвалтад тооцогддог.Мөн дух, чамархай,зулай, ховдол руу болон дагзанд харвалт өгөх магадлалтай.

-Цус хураагүй харвалт хөнгөн гэж ойлгож болох уу?

-Цус хурж харвах нь аюултай, цус хураагүй харвалтууд бол гар, хөл нь саажсан ч тэр нь шимэгдээд яваад байдаг гэж би түрүүнд хэлсэн. Гэхдээ цус хураагүй харвалт дээр нэг асуудал бий.Тэр нь юу вэ гэхээр цус хураагүй ч судас бөглөрсөн харвалтын үед тромб /нөж/ хайлуулах эмчилгээ хийдэг. Энэ эмчилгээ хоёр  мянган ам.долларын өртгөөр Гуравдугаар эмнэлгийн харвалтын төвд хийгддэг. Тухайн хүн харвалт өгөөд ирлээ гэхэд эхлээд MRI оношилгоо хийж, тохирох эмчилгээг сонгоно. Тромб байгаа тохиолдолд заавал хайлуулах эмчилгээг хийнэ.

Ч.Олдох

https://news.zindaa.mn/53k3

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.