Дэлхий хоёр Сартай болжээ


Дэлхий хоёр Сартай болжээ

 

АНУ-ын Хавайн их сургуулийн эрдэмтэд дэлхийн шинэ дагуулыг нээжээ.

Эл биет нь Сар шиг Дэлхийг тойрон тэнхлэгээрээ эргэлддэг юм байна. Ингэхдээ Дэлхийтэй бараг зэрэг хурдтай эргэлддэг аж.

Дэлхийн шинэ дагуулыг 2025 PN7 нэрлэсэн бөгөөд 1960-аад оноос хойш дэлхийтэй төстэй траекторийн дагуу Нарыг тойрон эргэлджээ. Хэдийгээр эл биет Сар шиг дэлхий дагуул мэт харагдах боловч таталцлын нөлөөгөөр манай гаригтай холбоогүй тул эцэст нь сансарт буцаж ниснэ.

АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлагийн мэдээлж буйгаар манай гарагийн  шинэ дагуул 4 сая километрийн буюу Сарнаас арав дахин хол зайд байгаа.

Дэлхийн шинэ дагуул буюу хоёр дахь Сар нь сансар судлалд шинэ үзэгдэл биш аж.

Эрдэмтэд анх 1991 онд ижил биетийг нээсэн бөгөөд ерөнхийд нь “квази сар” (бараг сар) гэж нэрлэсэн байна.

"2025 PN7 биет  60 орчим жилийн турш бидэнтэй хамт байсан бөгөөд одоогийн тойрог зам нь үргэлжилбэл 2083 он хүртэл биднийг дагана” гэж НАСА дүгнэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.