Шведийн Хааны нэрэмжит драмын театрын одоогийн барилгыг 1902 онд эхлүүлж, 1908 онд албан ёсоор нээж ашиглалтанд оруулсан түүхтэй.
Шведийн сонгодог урлагийн театрын барилгын эхний хэсэг 1873 онд эхлэж, ашиглалтанд орж, өргөтгөл хийгдсээр 1898 онд одоогийн байгаа өнгө төрхөө олсон юм байна.
Эдгээр барилга байгууламж өнгө төрх, байгаа байдлаа алдалгүй явсаар одоо ч хүртэл ашиглагдаж яваа нь үе шаттай их засварыг мэргэжлийн, мэргэшсэн барилга, архитектурын компани хариуцаж явдагтай холбоотой юм байна. Бүр театрын барилга байгууламжийн засварын газар нэртэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг хувьцаат компани улсын хэмжээнд байгаа бүх театруудын засвар үйлчилгээг эрхлэн хариуцаж явдаг. Театрын барилгын засвар үйлчилгээг ердийн барилгаас өөр онцлогтой гэж үздэг гэж болох юм.
Энэхүү барилгуудын урсгал засвар үйлчилгээг жил бүр тогтмол чанартай хийж, их засвар, өргөтгөл шаардлагатай бол 5 юм уу 10 жилээр төлөвлөөгөөний дагуу хийдэг нь өнөө ч хүртэл өнгө зүс, чанараа алддаггүй. Энэ нь зөвхөн Швед ч гэлтгүй Европын стандартын ач тус юм даа.
Анхнаасаа засвар үйлчилгээний бодлоготой явахгүй бол шинээр бариад ч хэдэн жилийн дараа дахиад л нураана, нураахгүй гээд л сууж байх вий дээ гэж.
Сэтгэгдэл