МУГЖ Д.Хүрэлхүү ерөнхийлөгч Х.Баттулгатай дотны найз хэмээгддэг. Охин Намуунаагаа төрөх үеэр нь Х.Баттулгатай хөгжилтэй байдлаар танилцаж байсан бөгөөд тэдний эхнэрүүд нэг өдөр төрж охиддоо Намуунаа хэмээн нэр хайрласан гэдэг.
Тэгвэл саяхнаас нэгэн шуум дэгдсэн нь Д.Хүрэлхүүгийн бага охин Х.Сүрэн нь улс төрийн нөлөө бүхий эрхэмүүдийн нэг С.Баярын хүү Нацагтай хайрын романс үүсгэсэн байна. Б.Нацаг нь С.Баярын ууган охиноос мэндэлсэн бөгөөд охиноосоо өргөж авч өөрөөрөө овоглосон хэмээгддэг. Одоогор Нацаг нь Германд суралцдаг бөгөөд зуны амралтаараа эх орондоо ирдэг аж. Харин Х.Сүрэнгийн хувьд "Асрагч аав” кинонд дүр бүтээж байсан юм билээ.
Ийн урлаг, улс төрийн олны танил эрхэмүүдийн хүүхдүүдийн харилцаа цаашид удаан үргэлжилвэл тэд худ ураг бололцох нь дамжиггүй.
Сэтгэгдэл