Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Ц.Шинэбаатар нарын хэргийг прокурорт шилжүүллээ


Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Ц.Шинэбаатар нарын хэргийг прокурорт шилжүүллээ

 

Таны харж байгаа энэ барилга бол Хүүхдийн номын сан. Өдгөө энэ барилгын байранд Худалдаа хөгжлийн банк байрлаж байгаа. 

Тэгвэл энэ барилгад Хөгжлийн банк байрлалаг бөгөөд уг барилгын 11, 12-р давхарыг худалдан авсан байгаа юм. Ингэхдээ зах зээлийн ханшаас хэт өндөр үнийн дүнгээр буюу 27 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байдаг. Тодруулбал, Хөгжлийн банкны ТУЗ-ийн тогтоолоор гэрээ байгуулахыг гүйцэтгэх удирдлага Н.Мөнхбатад зөвшөөрсүгэй гэсэн шийдвэрийг ТУЗ-ийн дарга Ц.Шинэбаатар гаргасан байдаг. 

Тиймээс АТГ-аас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, тус банкны ТУЗ-ын дарга асан Ц.Шинэбаатар нарыг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгасан. Улмаар яллах дүгнэлттэйгээр хэргийг прокурорт шилжүүлжээ. 

Прокурорын байгууллагаас хэргийг хянан хэлэлцээд хэргийг шүүхэд шилжүүлэх юм. Шүүхээс Хөгжлийн банкны ТУЗ-ийн тогтоолоор гэрээ байгуулахыг гүйцэтгэх удирдлага Н.Мөнхбатад зөвшөөрсүгэй гэсэн шийдвэрийг ТУЗ-ийн дарга Ц.Шинэбаатар нарыг гэм буруутай ээхийг эцэдэн шийдвэрлэх юм. 

http://dorgio.mn/p/111390

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.