Өнөөдөр бурхан багш эхийнхээ ачийг хариулсан их дүйчин өдөр


Өнөөдөр бурхан багш эхийнхээ ачийг хариулсан их дүйчин өдөр

Өнөөдөр намрын сүүл сарын 22, аргын тооллын 2019.11.19, Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр.

Эл дүйчэн өдөр Монголчууд эрт дээр үеэсээ бие, хэл, сэтгэлээрээ онцгойлон буян номын үйлэнд шамдаж, нүгэл хилэнцийг тэвчиж, махан хоолыг хорьж, цагаан хоол иддэг уламжлалтай билээ. Учир нь дүйчэн гэдэг нь <<Их цаг>> гэсэн утгатай бөгөөд энэхүү их цаг тохиох үед алив үйлдсэн буян бум түмээр арвижин дэлгэрч үрд нь амгалан жаргалан гардаг, харин эсрэгээрээ алив үйлдсэн нүгэл мөн ихээр арвижиж үрд нь зовлон зүдгүүр гардаг уг шалтгаантай хэмээн үздэг.

Та энэхүү дүйчэн өдөр энгүй ачит эцэг эхдээ шүтэж буян хурааж, ээжээ аавдаа өглөг өргөж, асран тэтгэж, баясган баярлуулж үйлдээрэй. Хэрвээ эцэг эх тань бурхан болсон бол хойдын буянд нь шамдаарай. Түүнчлэн Бурхан шүтээндээ зул хүж өргөж, маани тарни урин уншиж, Гандан хийдэд очиж, мөргөл гороо хийж, өтгөс буурлуудыг асарч, балчир багачуудыг баярлуулж, махан хоол, архи тамхийг тэвчиж, Бурхан багшийн даган дуурайж, буянаар цэнгэн өнгөрүүлээрэй.

Таны хураасан буян эх болсон амьтныг тэгш нигүүлсэн тэтгэгч төгс гэгээрсэн Бурхан болох үр хөрөнгө болох болтугай.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.