Бид Монгол Улсыг найрсаг улс, найрсаг түнш гэж үздэг хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзах үеэрээ мэдэгджээ.
“Бид Монгол Улсыг найрсаг улс гэж хардаг бөгөөд бидний түнш гэж үздэг. Аугаа эх орны дайны он жилүүдэд Монгол Улс тусламж үзүүлж байсныг бид үнэлж, санаж явдаг. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүний сүүлийн 9 жилийн хугацаанд хийсэн анхны айлчлал бөгөөд У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдын хувиар ОХУ-д хийж буй анхны айлчлал болж байна" хэмээн тэрбээр ярьжээ.
"Би 2009, 2016 онуудад Монгол Улсад айлчилж байсан. Харьцангуй богино хугацаанд Монгол Улсад өөрчлөлт гарч байгааг хэлэх нь зүйтэй” хэмээн Д.Медведев цохон тэмдэглэжээ.
Э.Аянзаяа
Сэтгэгдэл