Энэтхэгийн өдөр тутмын хэвлэл болох "The economic times” сонинд өгүүлснээр тус улс Монгол, ОХУ-аас коксжих нүүрс импортлохоор хэлэлцэж эхэлсэн тухай бичжээ. Энэтхэг улс Австралиас нүүрс авдаг хэдий ч цаашид нийлүүлэгчээ олон болгохыг зорьж буй юм гэнэ.
Энэтхэгийн Газрын тос, байгалийн хий, гангийн үйлдвэрлэлийн сайд Дармендра Прадхан "Өндөр чанартай коксжих нүүрсийг Монгол Улсаас боломжийн үнээр худалдан авах талаар Засгийн газартай нь хэлэлцэж эхэлсэн” гэжээ. Тус улсын гангийн үйлдвэрлэл 2030-2031 онд 300 сая тоннд хүрэх төлөвтэй аж. Энэ тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхнаас тодруулахад "Энэтхэг улсад коксжих нүүрс нийлүүлэх боломжтойгоо манай талаас илэрхийлсэн байна.
Тус улсад нүүрс нийлүүлэх талаар өнгөрсөн намраас ярьж эхэлсэн юм. Одоогоор ерөнхий үндэслэлээ ярилцаж буй бөгөөд нүүрсээ ямар маршрутаар, хэрхэн тээвэрлэхээ тохиролцоогүй байгаа ажээ.
Сэтгэгдэл