Дэлхийн удирдагчид коронавирусийн талаар ЮУ хэлэв


Уг шинэ төрлийн коронавирус (nCoV) нь амьсгалын дээд, доод замын эд эсийг гэмтээж уушгины хатгалгаа үүсгэдэг. Уушгины хатгалгааг шууд үүсгэдэг болохоор томуугийн вирусийн халдварыг бодвол хоруу чанар их байх магадлалтай юм. Тэгвэл дэлхийн удирдагчид уг вирусийн талаарх өөр өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

 

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин

"Энэ бол итгэлцэл ба хамтын ажиллагаа юм. Айдас, үзэн ядалт биш, энэ нь үндэстнийг шинэ коронавирусаас хамгаалахад тусална. Бидний хорио цээрийн чадавхи дэлхийн хамгийн сайн чанарын нэг гэж тооцогддог. Бид урьд өмнө тохиолдсон туршлагаас гадна төр засаг ч хамгийн сайнаараа ажиллаж байна. Олон нийт, орон нутгийнхан хамтарч ажиллавал бид вирусийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп 

Donald Trump

"Энэ нь зарим хүмүүсийн бодож байгаа шиг тийм муу зүйл болохгүй гэж найдаж байна. Бид коронавирусийн эсрэг Хятадтай маш нягт хамтран ажиллах болно” гэлээ.

АНУ-д ердөө таван хүн уг вирусийн халдвар авсан ч бүгд сайн эдгэрсэн гэж  твиттер хуудаснаа жиргэжээ.

ХБНГУ-ын канцлер Ангела Меркел

Тэрээр ард иргэддээ хандан коронавирусийн талаарх мэдээллийг хүлээн авч байгаа иргэдийн сэтгэл хөдлөлийн тал дээр тайлбар хийлээ. "Хятадаас хүлээн авсан зурагнаас харахад та бүгд эрүүл мэнддээ санаа зовж байгааг би мэдэж байна. Гэхдээ би та нарт баталгаатай хэлж чадна. Бид аюулгүй газарт байгаа бөгөөд нөхцөл байдлыг харж байна. Герман аюулгүй” гэж хэлэв.

Санаа зовох хэрэггүй юм.

Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ

Хубэйгээс бусад мужид халдварт өвчний талаар зөвлөлдөх түвшинг дээшлүүлэх шийдвэр гаргасныг парламентад мэдэгдсэн бөгөөд иргэдийг тус улсад ойрын хугацаанд аялахгүй байхыг уриаллаа.

Ухань оршдог Хубэй муж руу ямар ч аялал хийхгүй байхыг мэдэгдэв.

Бүгд Найрамдах Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон

Le président français Emmanuel Macron lors d'un discours à Jérusalem, le 23 janvier 2020

"Францад коронавирусийн таван тохиолдол бүртгэгдсэнээр гурав нь батлагдсан. Эдгээр иргэн Хятад руу аялалаар явсан бөгөөд шинэ коронавирус нь 200 гаруй хүний аминд хүрчээ. Тиймээс Францчууд, Америкчууд, Япончууд долоо, долоо хоногийн турш Ухань хотоос иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэж байна. 

Гурван иргэн уг вирусийн халдвар авсан.

Эх сурвалж: Reuters, Laprovence, KBS

Х.Дэлгэрэх


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.