Бага насны хоёр хүүхдээ тооноороо гарган галаас аварч, аав, ээж, ах нь гэртэйгээ шатан амиа алджээ


Бага насны хоёр хүүхдээ тооноороо гарган галаас аварч, аав, ээж, ах нь гэртэйгээ шатан амиа алджээ

 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн Хишиг хорооллын задгайд иргэн Э-ын гэр шатаж, гурван хүн амиа алджээ.

Айлын гэр шатаж байгаа дуудлагыг онцгой байдлын алба хоёрдугаар сарын 13-ны шөнийн 01:15 цагт хүлээн авч,  Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 01:18 цагт очсон байна.

Алба хаагчид 12 минут ажиллан, галыг унтрааж сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн. Уг гал түймэрт иргэн 33 настай эрэгтэй Э, 33 настай, эмэгтэй Б, 14 настай эмэгтэй Х нар өртөж нас баржээ.

Э нь гал гарах үед хүү 12 настай Б, 3 настай охин Б нарыг гэрийн тооноор гаргасан. Охин Б-ийн зүүн гарын сарвууны арын хэсэг /1-р зэргийн/ түлэгдсэн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.