Эрээн хотод “COVID-19”-ийн халдвар дахин бүртгэгдээгүй


2020 оны 01-р сарын 24-ний өдөр “COVID-19” халдвар авсан гэж оношлогдсон Яачи гэх эмэгтэй Эрээн хотод өнөөдрийг болтол “COVID-19” халдвараар бүртгэгдээд байсан цорын ганц тохиолдол бөгөөд 02-р сарын 06-ны өдөр эдгэрч эмнэлгээс гарснаас хойш Эрээн хотод өвчний тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна. Эрээн хотын Засгийн газар нь халдварын байдлаас урьдчилан сэргийлэн хянах ажилд ихээхэн хүч тавьж, засмал зам, төмөр зам, боомт, агаар аялал зэрэг олон салбарт бүх төрлийн хяналтын ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулалттай уялдуулан эмх цэгцтэй хийж байна. Халдварыг эрт илрүүлэх, эрт мэдээлэх, эрт тусгаарлах, эрт оношлох, эрт эмчилгээ хийх журмыг мөрдөж тахлаас сэргийлэх ажлыг сайжруулсаар байгаа юм.

Найруулагч: Saraa

Эх сурвалж: www.solongonews


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.