АЛИМНЫ ИД ШИД


 АЛИМНЫ ИД ШИД

Гайхалтай үнэр, амт, амин дэм, ашигтэй эрдэс бодис ... алим үнэхээр гайхалтай. Бид ер нь алимгүйгээр яах ч билээ? Энэ шүүслэг үр жимсийг бүр нялх балчираасаа, магадгүй анхны хоолоо болгон амсдаг. Эрт дээр үеэс алимыг хөгшрөлтийн эсрэг хамгийн их үр дүнтэй хэрэгсэл хэмээн үзэж өвчин эмгэг, хүч тэнхээ барагдах, эсвэл элдэв сөрөг муу бүхнийг дарахад хэрэглэсээр иржээ. Бид мэргэ төлөгчид биш ч жирийн хүмүүс алимыг ид шидийн арга засал, элдэв ёслолд хэрэглэдэг байжээ. Харамсалтай нь бид алимны энэ гайхамшигтай шинжийг бүр мартсан бололтой. Гэсэн хэдий ч өмнө нь мэддэг байсныгаа сэргээх тийм ч хэцүү зүйл биш гэдэг биз дээ? Өдөр тутам хардаг нүдэнд ижил дасал болсон зүйлүүдийг өөр нүдээр харж, шинэ эрдэм ухааныг нээх гээд үзье. Ингээд алимны ид шидийн ертөнцөд тавтай морилохыг урьж байна!
 
Шидэт алимын модоор ёслол хийж гоё сайхан, эрүүл болохын тулд бидэнд энерги эрч хүчээ өгөх жинхэнэ алимын мод хэрэгтэй. Алимын модыг тэврээд, эсвэл зэрэгцэж зогсоод сэтгэлдээ ариусаж цэвэрлэхийн тухайд гуйж хүсээрэй. Нүдээ аниад алимын мод та хоёр нэгэн бүхэл, шинээр амьсгал авахын тоогоор мод чамайг амьдруулагч эрч хүчээр дүүргэж, амьсгал гаргах бүр таны сөрөг муу бүхнийг саармагжуулж байгааг мэдрээрэй. Алимын модноос ялгарч буй ямар нэг долгион хэлбэлзэлийг мэдэрч байгаадаа итгэлтэй байгаарай. Өөрөө хүсэж байгаа хэмжээгээрээ энэхүү ёслолыг хийж гүйцэтгээрэй.
Алимны залуужуулах увидас. Долоо хоногийн Лхагва, Баасан, Бямба гэсэн эмэгтэй хүнд ээлтэй өдрүүдэд алимаа хатуу гадаргуун дээр тавиад цагийн зүүний дагуу өнхрүүлэнгээ 12 удаа дараах үгнүүдийг давтаж хэлээрэй: "Алим өнхрүүлэнгээ үзэсгэлэн гоогоо эргүүлэн авч байна. Алим хатахтай нэгэн адил би залуужих болно. Надад болоод эргэн тойрны бүгдэд ач тусаа өгнө” гэж хэлнэ. Дараа нь алимаа хаа нэг бөглүү буланд нуугаад, хатаж хорчийх үед нь гаргаж газарт булаарай.
Сарны алим. ”Шинэ Сар гарах үеэр нар жаргах үед энэхүү ёслолыг хийж эхлэх хэрэгтэй. Гартаа алим барьж байгаад: "Байгалийн өлгий болсон алим минь Нартай, бас бүрхэг өдрийн алинд ч залуу насыг минь надад ид шидийн хүчээр эргүүлж өгч хайрлаач” гэж гурвантаа хэлээрэй. Ингээд дараа нь энэхүү залуужуулагч гаймшигт үр жимсээ идээрэй. Энэ ёслолоо 12 хоногийн турш давтаж хийгээрэй. Юм мэддэг хүмүүс энэхүү ёслолын дараах тав дахь өдрөөс нь өөрийнхөө бие эрхтэн, өнгө зүс, гадаад төрх байдалд эерэг өөрчлөлтүүд гарч байгааг анзаарахгүй байхын аргагүй.
 

Орон гэрээ сөрөг муугаас цэвэрлэж ариусгах арга. Энэхүү ёслол таны орон зайг аливаа сөрөг муу энергээс хамгаалан цэвэрлэхэд туслах ид шидтэй. Үүний тулд танд жирийн алим байхад л хангалттай. Алим авч хоёр хэсэг болгон хуваагаад голыг нь авч цэвэрлэнэ. Шар өнгийн лаа асаагаад гэр орныхоо, эсвэл өрөөн дотуураа цагийн зүүний дагуу гурван удаа тойронгоо булан тохой, хаалга, цонх тус бүрийн дэргэд тогтож хэсэг зуур саатах хэрэгтэй.
 
Цэвэрлэгээг өрөөн дотуураа тойронгоо доороос нь дээш чиглэлд хийнэ. Лаанаас үлдсэн тосыг голыг нь авсан лааны голд хийж, алимныхаа хоёр хэсгийг хооронд нь нийлүүлээд утсаар холбож уяж ч болно. Ингээд алимаа гадагш гаргаж хаяарай. Мөнгөний сувгаа хэрхэн яаж нээх вэ?. Фэн-шуйгийн мастерүүд мөнгө дуудахдаа алимыг нэлээд түлхүү хэрэглэдэг. Учир нь Дорны улс гүрнүүдэд алим элбэг хангалуун, хөгжил цэцэглэлтийн бэлэг тэмдэг болдог. Мөнгөний сувгаа нээхийн тулд орон гэрийнхээ зүүн өмнө зүгт дөрвөн ширхэг улаан алим тавина. Заавал жинхэнэ алим тавихгүйгээр хиймэл улаан алим, алимны зураг ч өлгөж болно. Хайр дурлал дуудаж, харилцааг баталгаажуулна. Хэрвээ дорны улс орнуудад алимыг элбэг хангалуун, эд баялагийн бэлэгдэл гэж үздэг бол эрт цагаас Славян үндэстэнгүүд хайр дурлалыг дуудахад хэрэглэсээр иржээ. Гэр оронд тав тухтай байдлыг бүрдүүлэх, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааг бэхжүүлэх хамгийн энгийн арга бол хоолны ширээн дээрээ болор таваг, ваар саванд шинэ алим тавих явдал. Хоолны ширээн дээр "Алим байх” сайн сайхны зохицол, эерэг энергийн асар их хүчийг бий болгодог.
Хайрын алим. Энэхүү ёслолыг Наймдугаар сард хийхэд хамгийн тохиромжтой байдаг.
 
Ёслолыг хийхэд алим, халгайн 3 ширхэг навч хэрэгтэй болно. Алимаа хоёр хэсэг болгон хуваагаад голыг нь ухаж цэвэрлэн тэр зайнд нь халгайн навчаа хийгээд алимныхаа хоёр хэсгийг хооронд нь нийлүүлнэ. Ингээд алимаа урууландаа нааж байгаад: "Хайр дурлал минь над уруу ирээрэй. Миний хайр халгай шиг түлж шатаам гал халуун байг. Намайг болоод эргэн тойрныхныг маань хайр дурлал ивээг” гэж шивнэж хэлнэ. Дараа нь алимаа нүднээс далд газарт тавиад хатсан хойно нь газар ухаж булаарай.
 

Алимны симороны ёслол. Хоорондоо хэл амаа ололцохгүй эв түнжингүй байгаа хүмүүст дараах ёслол ашиг тустай. Тэднийг хайраар холбон, хань ижлээ олоогүй нэгэнд хайртай хүнээ олоход нь туслана. Өөрийнхөө ур чадварыг шалгаж үзэх сонирхолтой хэнд ч бол алимтай нарийн боов хийж үзэхийг санал болгож байна! Хийх жор нь: 1 шилэн аяга элсэн чихэр, 1 аяга гурил, 4 өндөг болон 4-5 алим бэлтгээд алимаа хэрчиж зүсээд тосолж бэлдсэн хэвэнд хийнэ. Гурил, элсэн чихэр, өндөгөө хооронд нь холиод зуурсан гурилиа хэвэнд хийсэн алиман дээрээ тавина. 180° хэмтэй халуун зууханд 30-40 минут шарна. Энэ амттангаа хийж бэлтгэж байхдаа өөр юуны ч тухай биш, зөвхөн хайртай хүнийхээ тухай бодоорой! Хайртай хүнийхээ дүрийг нүдэндээ харж, та хоёр хэрхэн аз жаргалтай байгаагаа сэтгэлдээ төсөөлөөрэй!
 
Гэр бүлийн холбоогоо бат бөх байхын бэлэгдэл болгон бялуун дээрээ самар, харилцаагаа гал халуун байлгахын тулд чимх халуун ногоо, хамтын амьдралын зам тань амар хялбар, саадгүй байхыг бэлэгдэн бага зэрэг цөцгийн тосоор тослож гөлгөр болгож ч болно. Мөн энд өгүүлээгүй ч таны өөрийн зөгнөл сэтгэмжээс хамааран өөр ямар ч амттан, чимэг байхыг үгүйсгэн хязгаарлахгүй.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.