УРАМ ОРУУЛЖ ЗОРИГЖУУЛАХ ҮГСИЙГ ЗОХИОХ ДҮРЭМ


 УРАМ ОРУУЛЖ ЗОРИГЖУУЛАХ ҮГСИЙГ ЗОХИОХ ДҮРЭМ

1. Энэ нь хүмүүсийн юуг хүсэж байгаа болон юунаас салахыг хүсэж байгааг тань зааж өгөх ёстой. Буруу нь: "Би өөрийнхөө өрнөөс салмаар байна” ”Ганц бие байхыг хүсэхгүй байна”, "Нийтийн тээврийн хэрэгслээр явмааргүй байна”, "Миний амьдарч байгаа овоохой надад ер таалагдахгүй байна"... Харин зөв зүйтэй нь: "Сар бүр би өмнөх сараасаа илүү их орлого олж байна”, "Надад үргэлж сул чөлөөтэй мөнгө байдаг”, "Би өөрийнхөө хань ижлээ оллоо”, "Би шинэ байранд ороод баяраа тэмдэглэлээ”, "Би өөртөө шинэ машин авлаа” ...
2. Урам өгч зоригжуулахад "үгүй” гэдэг үгийг хэрэглэж болохгүй. Бидний ухамсар энэ үгийг мэдэхгүй, хэрэглэхээс зайлсхийнэ. Ийм учраас хүсэж байгаа үр дүнгээ олж авч чадна. Мөн: ”үгүй, хэзээ ч, салах, больсон, яасан ч” гэх мэт үгүйсгэсэн үгнүүдийг хэрэглэхийг хориглоно.
Буруу зохиогдсон нь: ”Би хэзээ ч дахин архи ууж, тамхи татахгүй. Энэ муу зуршлаасаа би салсан”, "Би цаг дэмий үрдэггүй”, "Дахиж би хэзээ ч хожигдохгүй” ... Зөв зохиогдсон нь: Би олон сайн зуршилтай”, "Би цоо эрүүл”, Би цагтаа ирдэг”, Би цагийг үр ашигтай өнгөрүүлдэг” ...
3. Урмын үг нь одоо эсвэл өнгөрсөн цаг дээр тодорхойлогдох ёстой. Хүссэн юм тань биелснийг та мэдрэх ёстой. Харин хэзээ ч юм ирээдүй цаг дээр бүрдүүлэх боломжгүй. (даваа гаригаас, нэгний өдрөөс, шинэ жилээс). Хэрвээ та: "Би сайхан ажилд орохыг хүсэж байна” эсвэл "Би шинэ байрнаас сууц худалдаж авна” та хөндлөнгөөс энэ зүйл өөртөө байгааг нотолж байна. Өөрийнхөө ухамсарт хүслээ биелснээр баталж өгөх нь \яг жинхэнэ утгаараа бол одоогоор хараахан байхгүй байгаа\ энэ тохиолдолд санаж бодсоныгоо цаг хугацаа алдахгүйгээр биелүүлэх боломжтой. Буруу нь: Би цагаан өнгөтэй "Porsche Cayenne" худалдаж авна”, "Би энэ муухай зуршлаасаа сална”, "Би биед хортой хүнс хэрэглэхгүй”, "Би сайн хүнтэй гэрлэнэ”... зөв хувилбар нь: Би цагаан "Porsche Cayenne " худалдаж авсан”, "Би зөвхөн сайн сайхан зуршлуудтай”, "Би зөвхөн эрүүл хүнс хэрэглэдэг”, "Би мөрөөдлийнхөө эр хүнтэй гэрлэсэн” ...
4. Таны жинхэнээсээ итгэж байгаа зүйлийг батлаж нотлох нь туйлын чухал юм. Жишээ нь: та ухамсартаа дараах хүслээ захиаллаа: "Би дараа сард $ 100 000 орлого олно” Хэрвээ та энэ сар $ 90 000 орлого олсон бол дараа сард $ 100 000 олох магадлал маш өндөр байна. Гэтэл энэ сар ердөө л $ 500 олсон бол ухамсар тань дараа сард $ 100 000 орлого олно гэхэд итгэж чадах уу?
5.Зоригжуулж байгаа урмын үг маань их бодитой, тодорхой байх ёстой. Тодорхойлолт оновчтой биш бол биелэлт нь ч мөн тийм байх болно. Зорилго тодорхой бол анхаарал төвлөрүүлэхэд ч амар хялбар байх болно. Гэхдээ хэт их хичээгээд хүсэл мөрөөдлөө хэдэн хуудас дамнуулан бичээд яах билээ. Хүссэнээ оновчтой тодорхойлсон 2-3 өгүүлбэр байхад л хангалттай. Нартай сайхан өдөр хуудас цаасан дээр барьсан томруулдаг шилээр жишээ авч болно. Хэрвээ бүх хуудасныхаа талбайгаар томруулдаг шилээ гүйлгээд байвал цаас шатахгүй нь лавтай. Гэтэл нэг л газраа байлгаад байхад шатах болно. Урам оруулж зоригжуулах үгийн тухайд мөн ийм л байна.
Буруу зохиомжтой нь: "Би маргааш таньдаг бүсгүйтэйгээ уулзана”, "Дараагийн цалингаасаа би ноүтбук авна”, "Би ажил олж хийхийг хүсэж байна”, "Би амралтаараа далай уруу явна” ...
Зөв зохиомжтой нь: Маргааш сурагчийн ширээний ард хамт суудаг байсан Нараатай уулзана”, Би Acer aspire 3750G хар өнгийн ноүтбук худалдаж авсан”, "Би их нэр хүндтэй хуулийн зөвлөгөө өгөх газарт өмгөөлөгчөөр ажилд орохоор ярилцлаганд орсон”, "Би эхнэртэйгээ хоёул Мальдивийн арал дахь таван одтой «Cocoa Island Resort» зочид буудалд амарсан” ...
6. Нотолгоо болж буй үгс аль болох их сэтгэл хөдлөл, мэдрэмж төрүүлэх ёстой. Энэ нь хүнд аль болох эерэг энерги өгөх хүмүүсийг илүү ихээр уриалан дуудах үр дүнтэй. Сэтгэл хөдлөл, мэдрэмж бол ухамсартайгаа ажиллах хэл юм. Энэ нь хүссэнээ аль болох хурдан биелүүлэхэд үр ашигтай бөгөөд та дохио зангаагаар ойлголцох биш, аль болох чанга дуугаар хэлж ярих хэрэгтэй. Таны сэтгэлийн хөдлөл хэр их хүчтэй байхаас шалгаалан та өөрийнхөө хүссэнийг илүү хурдан олж авах болно. Өөртөө итгэж үнэмшүүлэх үгсийг мэдээж их олон удаа хэлж давтах шаардлагатай. Үр ашигтай байх хэдий ч та яг тоть шиг л их олон удаа давтах хэрэгтэй болно. Жишээ нь: "Би машин худалдаж авсан, би машин худалдаж авсан” ... Та өөрийнхөө хүсэл мөрөөдлийг зүрх сэтгэлдээ мэдэрч чадвал үр дүн нь илүү их хурдан биелэнэ. Тохилог,тав тухтай "Вольво” савхин салонтой, цаг агаарын хяналт зэрэг нь хөдөлгүүр нь их чанга дуугардаг, замын жижиг донсолгоог ч мэдэрдэг, салонд нь бензин үнэртдэг, цонхныхоо шилээ дээшлүүлж, эсвэл хааж тохируулдаг хуучин "Москвич”-той нь харьцуулахад огт өөр байна. Хэрвээ та эр хүн байгаад, илүү их эрч хүч сэтгэлийн хөдлөлтэй бол намирсан задгай үстэй, уян наалинхай ааштай бүсгүйчүүдтэй илүү амар хялбар хэл үгээ ололцох болно. Харин бүсгүйчүүдэд бол булчин шөрмөс нь зангирсан, хямдхан хурц үнэртэй биш, үнэтэй, тансаг ус үнэртүүлсэн цаанаа л нэг эршүүд эрчүүд таалагддаг. Та бүхэнд хүргэх гэсэн гол утгыг ойлгосон бол таны мөрөөдөл биелэхэд тийм ч хэцүү биш байна. Харин өөртөө итгэл үнэмшил төрүүлж чадах үгсийг сонгож хэрэглэх ёстой. Хэдэн жишээ татахад: "Би өөрийнхөө эцэг эхэд сувилалд амрах эрхийн бичиг баяр хөөр, бишрэл хүндэтгэлтэйгээр худалдаж авлаа”, "Өөрийнхөө амжилттай яваа бизнесээрээ би бахархаж явдаг”, "Надтай бизнесийн хамтран ажиллагсад жинхэнэ таашаал төрүүлж чаддаг”, "Би асар их баяр хөөртэйгөөр өөрийнхөө шинэ BMW Х6 машинаа барьж явна” ...
7. Таныг зоригжуулж, нотолж хэлж байгаа үгс зөвхөн таных л байх ёстой. Та хамаатан садан, ойр дотны хүн гээд хэн ч байсан өөр бусдын ухамсарт нөлөөлж, удирдах боломжгүй. Хэн нэгний өмнөөс урам зориг төрүүлэх гэж хичээгээд ч нэмэргүй. Мэдээж өөрийнхөө хүүхдүүдийн сайн сайхны төлөө эцэг эх нь хичээж зүтгэдэг хэдий ч хүүхдүүд нь өөрсдөө л бодит өөрчлөлтийг хийх боломжтой. Зориг оруулж батлаж нотолсон үгсийн тусламжтайгаар хэн нэгнээр ямар нэг зүйл хийлгэж болдоггүй болохоор та цаг зав, эрч хүч энергээ дэмий үрсэн л зүйл болж хувирна. Өөрөө ч ард нь сэтгэл гонсойж үлдэнэ. Үр дүнгүй нотолгооны жишээнүүд: "Намайг хамгийн сайн ажилтан гэдэг”, Манай хөршүүд оройн арван цагаас хойш шуугилддаггүй”, "Миний ахын бие сайжирч байгаа”, "Миний хамтрагчид хэзээ ч хоцорч ирдэггүй”, ”Миний эхнэр \нөхөр\ бүр илүү их хайрладаг”, ...
Үр дүнтэй нотолгооны жишээнүүд: "Би өөрийнхөө цаг завыг дээд зэргээр үр ашигтай өнгөрүүлдэг”, "Би өөрийнхөө компаний хамгийн бүтээлч ажилтан”, "Би цаг их сайн барьдаг зарчимч хүн” ....

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.