Монгол Улс ардчилалын замаар 30 жил "манаргаж" явна. Юу хөгжиж, юу өөрчлөгдөв? Хамгийн сүүлийн мэдээгээр хүн амын маань 30 шахам хувь нь ядуучууд гэсэн тоо баримтыг танилцууллаа.
Хоёр жил тутамд Дэлхийн Банк болон Үндэсний статистикийн хороо Монгол Улсын ядуурлын хувь хэмжээг судалж зарладаг.
Хамгийн сүүлд буюу 2018 онд танилцуулсан судалгаагаар Монголын хүн амын 28.4 хувь сарын 166 мянган төгрөгөөс бага хэрэглээтэй буюу ядуу гэдэг ангилалд багтаж байгааг танилцуулж байв.
Энэ судалгааны үр дүнг танилцуулах үеэр дээрх 28.4 хувь буюу 904.9 мянган хүн дээр нэмэх нь нийт хүн амын 15% нь эмзэг байдалд байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын 15 хувь ядууралд өртөх эмзэг байдалд байгаа.
Хэрэв эдгээр 15 хувь ядуурлын шугам руу гулсвал Монгол Улсын ядуурлын хувь 43 хувь болох ажээ. Улаанбаатар хотод 2018 оны байдлаар нийт ядуучуудын 41.8 хувь нь амьдардаг ажээ.
Сэтгэгдэл