Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: "Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2,310 иргэн байгаагаас 43 нь жирэмсэн эмэгтэй байна.. Эдгэсэн хоёр иргэнийг тусгаарлах байранд шилжүүлэн ажиглаж байгаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж авах тохиолдолд заавал эмнэлэгт очихгүйгээр байгаа бичиг баримт дээр нь үндэслээд тэтгэмжийн хугацааг сунгаад явж байгаа.
Тусгаарлагдсан иргэдээс гомдол, санал хүсэлт ирж байна. Агуулгын хувьд хоол амтгүй, өрөө жижигхэн, өрөөндөө дасгал хиймээр байна зэрэг шаардлагыг тавьж байгаа. Эмчийн өөдөөс вариантай талхаа шидэж, мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж, уурлаж, хоорондоо зодолдож байна. Өнөөдөр эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэн Монгол Улсаас өөр байхгүй. Эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа эмч нар бол дэлхийд урилгаар очдог, ДЭМБ-ын зөвлөхөөр ажилладаг, Энхийг сахиулах үйлсэд эх орныхоо багийг ахлан явж байсан хүмүүс. Тиймээс иргэд авираа татах хэрэгтэй байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ улсын хэмжээнд хэвийн явагдаж байна." гэлээ.
У.МАНДАХ
Сэтгэгдэл