

Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс 60 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, цаг үеийн байдалд авч хэрэгжүүлж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ. Шинэ төрлийн коронавирусын өвчлөлийн үед дүүргийн Эрүүл мэндийн төв болон, Өрхийн эрүүл мэндийн төв хэрхэн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа талаар Засаг даргад мэдээлэл хүргэлээ.
Дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, дотоод аудитын бүтэц зохион байгуулалтад хийсэн шалгалтын талаар ажлын хэсгийн дүгнэлтийг зөвлөлийн хуралдаанаар танилцууллаа. Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлтийг боловсруулан, анхаарч ажиллахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл холбогдох албаныханд үүрэг болголоо.
Сэтгэгдэл