Ингэхдээ тэр амны хаалт зүүхээс татгалзаж, нүдэндээ хамгаалах шил зүүсэн байна. Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр АНУ-ын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх төв олон нийтийн газарт амны хаалт зүүхийг иргэдэд зөвлөж эхэлсэн юм. Харин Дональд Трамп энэхүү зөвлөмжийг дагалгүй эсэргүүцсээр байгаа. Тэрээр амны хаалт зүүх нь ач холбогдолгүй, дэлхийн хамгийн том гүрний удирдагчийн хувьд зохимжгүй гэх зэргээр тайлбарласаар байна.
Трамп саяхан Цагаан ордонд жижиг бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа амны хаалтаа авч байж ярихыг нэг захирлаас шаардаж байв.
Харин АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс саяхнаас хүмүүсийн шүүмжлэлийг хүлээн авч, амны хаалт зүүдэг болоод байгаа. Тэр өнгөрсөн сарын сүүлээр коронавирусийн өвтчөнүүдийг эмчилж байгаа эмнэлэгт зочлохдоо ганцаараа амны хаалт зүүгээгүй юм.

Амны хаалтны талаарх Трампын байр суурь нам нэгтнүүдийнхтэй нь ижил байгааг судалгаа харуулжээ. ABC News сувгийн мэдээлснээр Ардчилсан Намын хууль тогтоогчдын 69 хувь нь амны хаалт тогтмол зүүж байгаа бол Бүгд Найрамдахчуудын хувьд 47 хувьтай байгаа гэнэ. Бас нэг судалгаагаар амны хаалт зүүх нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрчүүдийн дунд бага байгааг тогтоожээ. Өөрөөр хэлбэл амны хаалт зүүхийг эмэгтэйлэг үйлдэл гэсэн ойлголт зарим эрчүүдийн дунд байгааг сэтгэлзүйчид тогтоосон байна. Тухайлбал тэргүүн хатагтай Меланиа, Трампын охин Иванка нар амны хаалт зүүх явдлыг иргэдэд сурталчилж байсан бол Трампын хөвгүүд болон хүргэн нь олон нийтийн газарт амны хаалт огт зүүхгүй байгаа юм.
Э.Сэмүүн
Эх сурвалж: Bloomberg
Сэтгэгдэл