Мөн Гамшигаас хамгаалах тухай хуульд "Онцгой байдлын даргаар тухайн байгууллагад 10 аас доошгүй жил ажилласан, удирдах албан тушаалд таваас доошгүй жил ажилласан албан хаагчийг томилно” гэж заасан байдаг. Дээрх шалгуурт тэнцэх хүмүүсээс Нийслэлийн онцгой байдлын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгийн нэр хамгийн хүчтэй яригдаж байна. Тэрээр сүүлийн жилүүдэд монголчуудын талаас илүү хувь нь амьдардаг Нийслэлийн онцгой байдлын байгууллагыг нэр хүндтэй сайн удирдан авч яваа. Мөн коронвирусийн цар тахлын үед хорио цээрийг дэглэмийн Нийслэлд хамгийн сайн мөрдүүлж байгаа хүн юм.
Нийслэлийн онцгой байдлын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгийн товч намтарыг уншигч та бүхэн хүргэж байна.
№
|
Ажлын газрын нэр
|
Хугацаа
|
Эрхэлсэн ажил
|
1
|
Сүхбаатар аймаг дахь Ардын армийн 152-р анги, Дорноговь аймгийн Зүүн-баян дахь 136-р анги, Төв аймаг дахь 150-р ангиудад
|
1989-1993
|
Салбарын захирагчийн улс төрийн орлогч, соёл хүмүүжлийн ажлын зааварлагч, сургалтын офицер
|
2
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт
|
1994-1999
|
Ахлах зааварлагч, шинжээч, референт
|
3
|
Улсын Иргэний хамгаалалтын газарт
|
1999-2001
|
Дэд дарга, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга,
|
4
|
ОХУ-ын Москва хотод Монголын Элчин сайдын яаманд
|
2001-2004
|
Консулын туслах ажилтан
|
5
|
Нийслэлийн Онцгой байдлын газарт
|
2008-2017
|
Ахлах мэргэжилтэн, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга
|
6
|
Нийслэлийн Онцгой байдлын газарт
|
2017 оноос
|
Газрын дарга
|
Эх сурвалж: tonshuul.mn
Сэтгэгдэл