Сонгуулийн тухай хуулийн дагуу 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т цахимаар өгсөн. Өчигдөр буюу сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр АТГ цахим хуудсандаа нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэгийг олон нийтэд нээлттэй байршуулсан билээ. Шинээр сонгуульд нэр дэвшиж байгаа эрхмүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүн тус бүрээр хүргэе. Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч нь МАН-аас Булган аймгийг дөрөвдүгээр тойрогт нэр дэвшигч Ц.Анандбазар.
Түүнийг Сод Монгол группын ерөнхийлөгч гэдгээр олон нийт илүү танина. Тэрээр АТГ-т өгсөн ХОМ-тээ нэг ч орон сууцгүй, машингүй, оффиссын барилгагүй хэмээн мэдүүлжээ. Ц.Анандбазарын нийт орлого 336 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 60 сая бол 569.2 сая төгрөг бүхий хурдан удмын адуу болон малтай хэмээн мэдүүлжээ. Тэрээр Сод Монгол Групп ХХК, МэргэВан ХХК, Алханатрейд ХХК, Шинэ Соёмбо ХХК, Эс Эм Жи Ойл энд Газ ХХК, Сайншанд Рефайнери ХХК, ШТС ХХК, Бэрс-Дизайн ХХК, Сод Монгол Газ ХХК, Эрдэнэт ОЙЛ ХХК-д хувьцаа эзэмшдэг.
Эх сурвалж: АТГ
Сэтгэгдэл