Д.Өнөрболор 12 орон сууцтай, долоон тэрбумын хадгаламжтай


МАН-ынхан “том” хөрөнгө оруулагч, орчуулагч бүсгүй Д.Өнөрболор. Өнгөрсөн 2016 сонгуулиас хойш намынхан нь түүнийг хэд хэдэн албан тушаалд нэр дэвшүүлсэн ч хийж хэрэгжүүлсэн ажил нь хар мөртэй, саарал түүхтэйн уршгаар үргэлж өвдөг шороодож байв. 

Харин энэ удаагийн сонгуулиар МАН-ынхан түүнд УИХ-ын 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвших эрх олгосон байх юм. Орчуулагч хийгээд орон сууцны хороолол босгосон гэхээр хэн бүхний санаанд багтахгүй түүхтэй, улстөрд улайран зүтгэж яваа нь түүний шинэ түүх болж байна. 

Түүний талаарх олон хар бараан мэдээллүүд хөвөрдөг ч энэ удаад тэднийг нь түр орхиод өнгөрсөн сард АТГ-т мэдүүлсэн тоймгүй их хөрөнгийнх нь зах зух мэдээллээс хүргэе.

Д.Өнөрболор нь жилийн 853 сая төгрөгийн орлоготой. Түүний ХОМ-д анхаарал татах олон зүйл бий. Тодруулбал, тэрбээр 12 орон сууцтай, үйлчилгээний зориулалттай 5 барилга, автозогсоол 3,  өвөлжөө, хаваржаа, хүлэмжийн зориулалттай 16 газартай. Эдгээр нь 18 тэрбум 438 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Мөн Д.Өнөрболор 392 сая төгрөгийн үнэлгээтэй гурван машинтай. 499 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр байршилд газар эзэмшдэг. 

Түүний хувьд СӨҮЛ ХХК, Зэндмэнэ хурх ХХК, Энокси ХХК, Роял виндөү ХХК, Эрдэс таван толгой ХК-иудтай, хадгаламжиндаа 7 тэрбум 598 сая төгрөгтэй. Улс төр дэх тэрбумтан болохоор зүтгэлээ. Нэг үгээр хөрөнгөлөг хатагтай Д.Өнөрболор өмч хөрөнгөөрөө далайлгаж улс төрд нөлөөгөө тогтоохоор зүтгэж эхэллээ. 

О.Онон

Эх сурвалж: Olloo.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.