Аль ч бүлгийн иргэдэд тэгш боломж олгохын төлөө бид тэмцсээр байх болно гэж Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгджээ.
"Бид хэзээ ч арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, антисемитизм буюу еврейчүүдийг үзэн ядах үзэл зэрэг аливаа ялгаварлан гадуурхах үзэлтэй эвлэрч, буулт хийхгүй. Бид тэмцлээ үргэлжлүүлэх ёстой. Чадварыг нь үнэлсний үндсэн дээр хүнд диплом гардуулж, ажилд шалгаруулан авдаг билээ. Овог нэр, арьсны өнгө хэзээ ч ийм боломжоо эдлэх эрхийг нь хязгаарлах ёсгүй” хэмээн тэрээр онцлон тэмдэглэжээ.
Францад африк гаралтай америк эр Жорж Флойдын дурсгалын хүндэтгэн иргэд өмнө нь жагсаал цуглаан хийсэн юм. Энэ үеэр жагсагчид 2016 оны 7 дугаар сард жандармуудад саатуулагдсаныхаа дараа нас барсан өнгөт арьст франц иргэн Адама Траорегийн хөргийг барьж явжээ. Түүний нас барсан шалтгааныг одоог хүртэл тогтоогоогүй байна.
Э.Аянзаяа
Сэтгэгдэл