Д.ӨНӨРБОЛОР: Залуус оюуны хөдөлмөрөөрөө сайхан амьдрах шударга нийгмийг цогцлооё

2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймаг-13 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч ДАМДИНСҮРЭНГИЙН ӨНӨРБОЛОР

НАС: 46
МЭРГЭЖИЛ: Дипломатч, төрийн удирдлагын менежер
ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ: Магистр
БОЛОВСРОЛ:

1992-1996: Монгол Улсын Их Сургууль, Олон улсын харилцааны дээд сургууль, Олон улсын харилцааны бакалавр
2017: Гүрэн их сургууль, төрийн удирдлагын менежментийн магистр
ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ: Монголын барилгын үндэсний ассоциацийн Дэд ерөнхийлөгч, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлийн Тэргүүн, “Болор ирээдүй хүний хөгжлийн сан”-гийн Тэргүүн

Д.ӨНӨРБОЛОР: Аз жаргалтай амьдрах эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлэх, сайхан амьдралд хөтлөх шийдлийг олж, бодлого болгон хэрэгжүүлэх үйл явцыг би засаглал гэж ойлгодог.

Хүн гэртээ эсвэл ажил дээрээ яг л энэ шугамаар гэрэл гэгээтэй амьдралыг цогцлоодог. Гэвч хэн нэгэн манлайлж, нийтээрээ даган мөрдөх үзэл санаа, бодлогыг гаргаж, үйлдлийн дарааллыг үлгэрлэдэг.

Миний хувьд хорин хэдхэн насандаа бизнесийн салбарт хөл тавьсан ч ашиг орлогыг эрхэмлэх бус эргэн тойрондоо, салбартаа, нийгэмдээ шинэ санаа, шинэ шийдлийг түгээх, нэвтрүүлэхийг ямагт эрмэлзэж ирсэн.

Үүнийгээ ч бодитойгоор хэрэгжүүлж, хүлээн зөвшөөрөгдсөн гэж боддог. Энэ нь надад тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж, зорилгыг бий болгож өгсөн.

Монголын эдийн засаг олон жилийн турш олборлогч салбар дээр тогтож байна. Нэг тонн зэсийг нэг тонн зэсийн үнээр зарах уул уурхайн олборлогч салбар бол хөгжил биш. Бид нэг тонн зэсийг мянган тонн зэсийн үнэ хүргэх бүтээгч салбаруудаа хөгжүүлэх нь жинхэнэ хөгжил юм.

Бүтээгч салбар түүхий эд дээр биш алмаз шиг гялалзсан санаанд түшиглэн хөгждөг. Тиймдээ ч эх орныхоо хөгжлийг энэ зүгт хөтлөхсөн гэдэг чинхүү эрмэлзлээр бодлого тодорхойлогч институц болох парламентын сонгуульд өөрийгөө сорьж байна.

Д.ӨНӨРБОЛОР: Би залуу үеийн үзэл бодлыг сонсох, тэдэнтэй нөхөрлөх, тэднийг танин мэдэхийг хүсдэг. Тэд бол бэлэг. Энэ бэлгийг хүлээж авч, сонсож, ойлгож чадвал ирээдүйг урьдчилан хэлэх, маш бодитой төсөөлөл гаргах боломжтой. Энэ утгаараа би тэднийг бэлэг гэж тодорхойлж байна.

Тийм ч учраас манай баг монгол хүнийг, тэр дундаа Монголын залуу үеийг судлах төсөл хэрэгжүүлж байлаа. Төслийн судалгааны үр дүнд түшиглэн “Болор ирээдүй хүний хөгжил” санг байгуулан оюутан залууст чиглэсэн үйл ажиллагааг явуулсаар ирсэн.

Монгол залуусыг дэлхийн иргэн болгон бэлтгэх, үүнд нь чиг зүг гаргаж, дэмжлэг үзүүлэх зорилготой.

Миний залуу нас хоёр нийгмийн шилжилт дунд өнгөрсөн. Аав, ээжүүд маань ч ямар нийгэм рүү орж байгаагаа, яаж амьдрахаа мэдэхгүй тулгамдсан. Ах эгч нар маань “гахай” зөөж явсан тийм үед би оюутны ширээнд суусан юм. Бидэнд чиглүүлэгч, үлгэрлэгч байсангүй. Тэр утгаараа залуу үеэ дэмжихийг хичээдэг.

Залуус бол улс орны ирээдүй, хөгжлийн гол хүч, хүний нөөц юм.

Хашилт хаалтад баригдахгүйгээр чөлөөтэй сэтгэх, хууль зөрчихгүйгээр хүссэнээ хийж амьдрахыг л тэд хүсдэг. Тэдэнд сэтгэлгээний эрх чөлөөг нь нээлттэй орхих, ажиллаж хөдөлмөрлөснийхөө хэрээр амьдрал нь дээшилдэг улсыг бид хүлээлгэж өгөх ёстой. image

Д.ӨНӨРБОЛОР: Бүтээгч салбарыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх болно. Залуусын авьяас билэг, оюуны баялаг нь уул уурхайн баялгаас дутахгүй үнэ цэнэтэй байх, үүгээрээ өрсөлдөн дэлхийн зах зээлд гарах бодит дэмжлэгийг үзүүлэхийг хүсэж байна.

Шинэ үе “санаа үйлдвэрлэгч” байх ёстой. Бизнесийн, уран бүтээлийн, хөгжлийн гээд бүхий л салбарт гялалзсан шинэ санаагаа хөгжүүлэн бүтээгдэхүүн болгодог, түүгээрээ ашиг орлого олдог эрүүл нийгмийг бий болгохын төлөө ажиллах болно.

“Залуучуудын гарааны бизнес, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бол санаа хөгжүүлэлтийг дэмжиж бүтээгдэхүүн болгох үйл явцыг санхүүжүүлэх томоохон дэмжлэг юм. Үүнийг үргэлжлүүлэх ёстой.

Сэлэнгэ аймгийн хувьд Монгол улсын эдийн засгийн зонхилох салбар болох газар тариалан, хөдөө аж ахуй хөгжсөн. Тийм боловч залуус орон нутагт бус нийслэлд ажиллах сонирхолтой байдаг.

Ийм ч учраас Монгол Ардын Намаас Сэлэнгэ аймагт Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Салбар сургуулийг байгуулахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан.

Д.ӨНӨРБОЛОР: Би хорин настай өөртөө сэтгэл хангалуун байдаг. Хөдөөний жижиг тосгоноос хотод орж ирээд айл, айлаар дамжин арав дугаар ангиа амжилттай төгсөж, тэр үеийнхээ хамгийн тренд сургууль болох ОУХДС-д солонгос хэлний ангид элсэн орж чадсан.

Тэнд эзэмшсэн солонгос хэл, гадаад харилцааны мэргэжил миний амжилтын үндэс болсон. Маш хичээл зүтгэлтэй, хэрсүү охин байсан хорин насандаа үргэлж талархдаг.

Өнөөдрийн хорин настнууддаа хэлэхэд “Чи амьдрал хэмээх байшингийнхаа дөнгөж суурийг тавьж эхэлж байна. Суурь сайтай байшин л хамгийн тухтай, хамгийн аюулгүй байдаг. Тийм байшинд хүн аз жаргалтай, амжилттай амьдардаг юм шүү.

“Өнгөрсөн нь үнэн бол ирээдүй нь үнэн” гэж үг байдаг. Өөрийгөө болон бусдыг хуурахгүйгээр бүх зүйлийг ном ёсоор нь бүрэн гүйцэд хийхэд суралцаарай” гэж хэлмээр байна.

Д.ӨНӨРБОЛОР: 35 хүртэлх насны залуус улс төр, нийгэм, эдийн засаг, зах зээлд голлох сонголтыг хийдэг болох үед үр дагаварт нь асар олон зүйл өөрчлөгдөнө. Тэд илүү боловсролтой, соёлтой, ёс суртахуунтай болон төлөвшиж байгаа учраас амьдралын зарчим болоод аливааг шийдэх дүрэм нь өнөөдрийнхөөс илүү цэвэр тунгалаг байх болно гэж итгэж байна.

Би гурван хүүхдийн ээж хүн. Тэднийг сонсож, ажиглаж их зүйлийг ойлгодог. Тиймдээ ч залуу үедээ, ирээдүйдээ итгэх итгэл минь улам бат болж байна.

Тэдэнд зөв үлгэр дуурайл болохыг эрмэлзэж, зөв зүг рүү чиглүүлэн чадах зүйлсээ цаг тухайд нь бид хийж байх нь бидний үүрэг.

Cool байх гэж дүр эсгэдэг биш, жинхэнэ утгаараа cool үеийнхэн тун удахгүй түрэн гарч ирнэ ээ. Тэд цагийн эрхээр хөгжлийг хөтөлнө. Тэр цаг хүртэл бид тэдэнд зөвийг өвлүүлж, залгамжлуулахын төлөө хичээх л ёстой.

Хашилт хаалтад баригдахгүйгээр чөлөөтэй сэтгэх, хууль зөрчихгүйгээр хүссэнээ хийж амьдрахыг л тэд хүсдэг. Тэдэнд сэтгэлгээний эрх чөлөөг нь нээлттэй орхих, ажиллаж хөдөлмөрлөснийхөө хэрээр амьдрал нь дээшилдэг улсыг бид хүлээлгэж өгөх ёстой.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.