УИХ-ын дарга газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцав


УИХ-ын дарга Г.Занданшатар Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай өнөөдөр танилцлаа. 

Үйлдвэрийн авто болон төмөр зам баригдаж дуусаж, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы санаачилгаар дэд бүтцийг нь түшиглэн ширэм төмрийн үйлдвэр байгуулж байна.

 

БНЭУ-ын Экспорт-Импорт банкны 1 тэрбум 236 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр байгуулах уг газрын тос боловсруулах үйлдвэр нь жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай байх юм. Монгол Улс жилд 1.3 сая тонн шатахууныг 1 тэрбум ам.доллароор худалдан авдаг байсан. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөхөд Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлдөг байв. Газрын тос боловсруулах үйлдвэр барьснаар, дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлтөд өртөхгүй байхаас гадна 1 тэрбум ам.долларыг дотооддоо үлдээх боломж бүрдэнэ.

 

УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар ажиллаж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.