Иргэн хүний нэн тэргүүний хэрэгцээ бол өмчилсөн газар, түүн дээр бүтээн бий болгосон орон сууц юм. Төр иргэдээ "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлөөр хангах” үүрэгтэй. Гэтэл Орхон аймгийн засаг дарга иргэддээ эко хороолол барьж өгөх нэрийдлээр нэлээдгүй хэдэн төгрөг угаажээ. Уг нь 2012 онд 200 айлын эко орон сууцны хорооллын инженерийн байгууламжын шавыг Орхонд тавьсан. Эл байгууламж нь доривтой хийж бүтээсэн зүйлгүй элгээрээ хэвтэж сүндэрлэх ч юмгүй, балгас шиг л хэдэн жилтэй золгосон байна. Орхон аймгийн тухайд 84 мянган гаруй хүн амтай, 24 мянган гаруй өрхтэй юм байна. Үүний 15 мянга нь гэр хороололд үлдсэн нь орон сууцны хороололд амьдардаг аж. Орон сууцны хэрэгцээ шаардлага өндөр байгаа учраас эхний ээлжинд 200 айл суух амины орон сууцны хорооллыг барих төлөвлөгөөтэй байж. Нийтдээ 11 га талбайд эко хороолол барих ажлын шавыг тавьсан байна. Энэ талбай дахин төлөвлөлт хийгдвэл 400-гаад айлын амины орон сууц барих боломжтой гэнэ. Тэгвэл анх сүр дуулиантай хэрэгжүүлсэн эко хороолол хэдэн сарвайсан богино шон дунд хэдэн байшингууд харагдана. Зун цаг юм болохоор зүлэг нь ногоорч эко харагдах ч хүн амьдрах өнөөх орон сууц харагдсангүй. Энэхүү бүтээн байгуулалт гэхэд "ичмээр” дүр зураг "Компорт импекс” ХХК, Орхон аймгийн засаг дарга С.Дангаасүрэн нарын 1.4 тэрбум төгрөгөөр боссон эко хороолол гэнэ.Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл