Нэгэн агуу түүх
1992-1993 оны үед л Орос оронд юм гэнэ. Чечены салан тусгаарлагч, хэт даврагчид нэг тулалдааны үеэр оросын армийн нэг шархадсан цэргийг олзолж аваад видео бичлэг хийн ар гэрийнхнээс нь 10000$ долоо хоногийн дотор авчрахгүй бол түүнийг ална гэж сүрдүүлжээ. Тэнд ажиллаж байсан францын сурвалжлагч тэр видео кассетыг ямар нэгэн аргаар тэр цэргийн нутагт-Приморский край (Приморийн край) хүргэжээ. Цэргийн аав ээж нь пенсиндаа гарсан хөгшин ядуухан улсууд байдаг байснаас ч тэр үү уг бичлэг дээр тэр олзлогдсон залуу цэрэг багын найздаа хандан «Серега туслаарай, авраарай!» гэж хэлсэн байжээ. Заа тэгээд л алсын тэр тосгоныхон бүгд цугларч мөнгө цуглуулан, колхозын дарга өвгөн албаны ганц хуучин «Нива» машиндаа бензин дүүргэж өгөөд л Серега найзад нь карманд нь бараг 6000$ болох рубль хийж өгөөд л замд нь үдэж дээ. Хаа холын Приморскийн тосгоноос Чечня хүртэл ойролцоогоор 13000 км замыг 7 хоногт амжиж туулах хэрэгтэй байдаг. Цугласан мөнгө нь хүрдэггүй байдаг. Машин нь замд эвдэрвэл яахав гээд л асуудал бэрхшээл дүүрэн замдаа Серега найз нь сэтгэл нь барзгар ч яаж ийгээд л багын найзаа аварна гээд л бор зүрхээрээ гарчээ. Энэ тухай мэдээ сурважлагыг тэр үеийн «Совершенно секретно» гэдэг том сонинд нийтэлжээ. Тэр доор нь л Орос даяар мэдэж, барьцаанд байгаа цэрэг-найзаа аврахаар яваа Серега-ын замд туслах аян түүний замын дагуу өрнөж, түүнийг дайрч өнгөрсөн хотуудад жирийн хүмүүс тосч уулзаж, их бага гэлтгүй мөнгө төгрөг нэмэрлэж, зарим нь канистртай бензин авчирч хийж өгч, бабушка нар пирожки(хуушуур) хийчихсэн зам дээр шөнө энд тэндгүй хулээж байсан гэдэг. Орос оронд тэр үед байдал хэцуу, дээрэмчид(рэкет)бүх хотуудаар дүүрэн байдаг байлаа. Тэд ганцаараа их мөнгөтэй Серега-г хаа явааг нь мэдэж байсан ч хэн нь ч түүнийг дээрэмдэх гэж оролдоогүйн ганц шалтгаан нь тэд түүнийг найзыгаа аврахаар явааг мэдэж байсантай холбоотой ажээ. Тэр «Я еду друга спасать» (Би найзыгаа аврахаар явж байна) гэж хэлэнгүүт л орос хүн болгоны доторх нандин утсыг хөндөж, бүх зам нь ногоон гэрэлтэй байдаг байсан гэж бичжээ. Нэг удаа шөнө замд нь 2 дугуй нь хагарч яалт ч үгүй зогсож байтал тэр хавийн «братки» буюу дээрэмчидийн бүлгийнхэн хүрээд иржээ. Серега ч одоо ингээд л өнгөрчээ гэж бодоод л айж байтал тэдний ахлагч нь «буу ай! Бид чиний түүхийг мэднэ. Чи найзынхаа телее яваа настоящий мужик (жинхэнэ найз-эр хүн). Бид чамд тусалнаа гээд өөрсдийн машинынхаа хоёр дугуйг тайлж өгөөд, нэг хайрцаг водка багажинд нь хийж өгөөд явуулж байсан гэдэг. Замд зогсдог ГАИ постын цагдаа нар бол ёстой ёслоод л өнгөрөөдөг байсан гэдэг. Тэгээд 7 хоног нь дуусч байхад Чечня-тай залгадаг оросын Минводы гэдэг газрын хавьцаа иржээ. Тэгээд Чечня-гийн нутаг руу орохын өмнөхөн тэндэхийн ГАИ-ын дарга хөгшин орос майор Серегад «одоо хүү минь цаашаа чи ганцаараа л явах болно. Болгоомжтой яваарай. Зогсож ердөө болохгүй шүү. Намар болж байна, ууланд хүйтэн байгаа даа. Үүнийг өмсөөд яв» гээд шинелээ тайлан (погон-той чигээр нь) өгч үджээ. Серега Чечня-гийн хил нэвтэрээд л тэрнийг ирж явааг тэндэхийнхэн хүртэл сайн мэдэж байгаад гайхан баярлажээ. Хэдийгээр очих хугацаа нь 2 хоног өнгөрсөн ч тэрээр «би очиж явна шүү» гэж ёстой тэндэхийн хүн болгонд шахуу хэлсээр явжээ. Чечня-гийн найзыг нь олзолж барьцаалсан дээрэмчид ч бас эр хүн шиг загнаж Серега-г ирэхийг нь хүлээж, ирэхэд нь авчирсан мөнгийг нь авалгүй найзыг нь суллаад хоёуланг нь хамт уулнаас буулгаж оросын цэргийн пост-ны хажууд орхиод явсан гэдэг.
Тэгж Серега багын найзаа аварч явахдаа «За друга»(Найзынхаа төлөө) гэдэг үг хүн болгонд хичнээн гүнзгий хүрдэг болохыг мэдэрсэн тухайгаа ярьжээ.
Сэтгэгдэл